logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Ногоон хөгжил
    Нийтлэлийг хуваалцах
    Д.Дэлгэрзаяа
    COP31: Дасан зохицох санхүүжилтийг 3 дахин нэмсэн ч хөгжиж буй орнуудын хэрэгцээний 20-29 хувийг л хангана
    Нийтэлсэн огноо: 2026 оны 11 сарын 13 11:20

    Зургийг: Orhan Cicek/Anadolu/Getty Images/Bloomberg

    COP30-ийн үеэр дасан зохицох санхүүжилтийг 2035 он гэхэд гурав дахин нэмэгдүүлэх зорилт дэвшүүлээд буй. Энэхүү зорилт биелсэн ч хөгжиж буй орнуудын санхүүжилтийн хэрэгцээний ердөө 20-29 хувийг хангах тооцоотой байгааг НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн тайлан харууллаа.

    Хамгийн сүүлийн статистик мэдээллээр дасан зохицох санхүүжилт 2024 онд ердөө 28.2-31.7 тэрбум ам.доллар хүрсэн байна. Улс орнуудын дэвшүүлсэн зорилтын хүрээнд энэ хэмжээг 2035 он гэхэд 85-120 тэрбум хүргэхээр ажиллаж байгаа аж. Харин НҮБ-ын тайланд дурдсанаар хөгжиж буй орнуудад уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход 2035 он гэхэд жил бүр 305 тэрбум ам.доллар шаардлагатай байна.

    Харин нэн буурай хөгжилтэй болон жижиг арлын орнуудын хувьд санхүүжилтийг гурав дахин нэмэгдүүлснээр хэрэгцээнийх нь 49-83 хувийг хангах боломжтой аж.

    Хөгжиж буй орнууд хоорондох уур амьсгалын санхүүжилт 2019 онд 3.8 тэрбум ам.доллар байсан бол 2024 онд 9.6 тэрбум ам.доллар болж өсжээ. Хэдий тийм боловч уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй хохирол нэмэгдэж, нөхөн төлбөр, тусламжийн санхүүжилт хангалтгүй хэвээр байна. Тухайлбал: алдагдал хохирлын санд ирүүлсэн хүсэлтийн хэмжээ 2.8 тэрбум ам.доллар байсан бол эхний ээлжид бүрдүүлсэн санхүүжилт ердөө 342 сая ам.доллар байжээ.

    Cэтгэгдэл бичих