logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Ногоон хөгжил
    Нийтлэлийг хуваалцах
    Д.Дэлгэрзаяа
    БНХАУ-ын хүлэмжийн хийн ялгаруулалт цар тахлаас хойших хамгийн их хэмжээгээр буурав
    Нийтэлсэн огноо: 2026 оны 11 сарын 06 16:20
    139

    Зургийг: Qilai Shen/Bloomberg

    (Bloomberg) -- БНХАУ-ын хүлэмжийн хийн ялгаралт цар тахлаас хойш хамгийн их хэмжээгээр буурлаа. Ормузын хоолойн нөхцөл байдлын улмаас үнэ өссөнтэй зэрэгцээд цаг агаарын таатай байдал чулуужсан түлшний хэрэглээг хязгаарласан байна.

    Энэ оны III улиралд өмнөх оны мөн үетэй харьцуулахад эрчим хүч, аж үйлдвэрийн салбараас ялгарсан нүүрстөрөгчийн хийн хэмжээ 3.1 хувиар буурчээ. Газрын тосны өндөр үнэ хэрэглэгчдийг цахилгаан автомашинд шилжихийг дэмжсэн байна. Есдүгээр сард шинээр борлуулсан хүнд даацын ачааны автомашины 50 хувийг цахилгаан хөдөлгүүртэй автомашин эзэлжээ. Мөн харьцангуй сэрүүн зун болсон нь сүүлийн жилүүдэд цахилгаан эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх гол хүчин зүйл болоод байсан агааржуулагчийн хэрэглээг бууруулсан байна.

    Үүнээс гадна сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг асар хурдацтай нэмэгдүүлснээр БНХАУ өсөн нэмэгдэж буй цахилгаан эрчим хүчнийхээ хэрэгцээг нүүрсний цахилгаан станцуудын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхгүйгээр хангах боломжтой болсон аж.

    Түүнчлэн өрхийн цахилгаан эрчим хүчний хэрэглээ дөрвөн сар дараалан буурсан нь үндэсний эрчим хүчний газрын 2009 оноос хойших статистик мэдээлэлд бүртгэгдсэн хамгийн урт хугацаанд үргэлжилсэн бууралт болсон байна.

    Cэтгэгдэл бичих