logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Ногоон хөгжил
    Нийтлэлийг хуваалцах
    Д.Дэлгэрзаяа
    Ногоон өрийн хэрэгслийн шимтгэлийн орлого $3 тэрбум хүрч, чулуужсан түлшнийхээс 5 жил дараалан давав
    Tim Quinson
    Нийтэлсэн огноо: 2026 оны 11 сарын 03 16:25

    Зургийг: Timothy Fadek/Bloomberg

    (Bloomberg) -- Дэлхийн томоохон банкнууд байгаль орчинд ээлтэй төслүүдийн бонд, зээлийн орлогоос олох ашиг таван жил дараалан чулуужсан нүүрснийхээс даваад байна.

    “Bloomberg”-ийн цуглуулсан дата мэдээллээс харахад санхүүгийн байгууллагууд энэ онд ногоон санхүүжилтээс 3.7 тэрбум орчим ам.долларын шимтгэлийн орлого олжээ. Энэ нь газрын тос, байгалийн хий, нүүрс олборлогчдод олгосон өрийн хэрэгслээс 2.9 тэрбум ам.долларын орлого олсонтой харьцуулахад давсан үзүүлэлт болж байна. Хэдийгээр уламжлалт болон ногоон салбарын орлогын зөрүү багасаж буй ч одоогийн дүр зураг нь 2020 оныхтой харьцуулахад эрс ялгаатай байна.

    Тухайн үед банкнууд ногоон санхүүжилтээс олсон орлогоосоо бараг хоёр дахин их хэмжээний орлогыг чулуужсан түлшний компаниудаас төвлөрүүлж байжээ.

    “BloombergNEF”-ийн саяхан гаргасан тайланд дурдсанаар нүүрстөрөгч бага ялгаруулдаг дэд бүтцэд зарцуулсан хөрөнгийн хэмжээг чулуужсан түлшний салбарт зарцуулсан хөрөнгөтэй харьцуулсан харьцаа 2024 оны 0.95-аас 2025 онд 0.97 болж өссөн байна.

    Эрчим хүчний хангамжийн санхүүжилтийн энэхүү харьцаа өсөж байгаа ч "ахиц дэвшил удаан, уур амьсгалын зорилтуудад хүрэхэд шаардлагатай хурднаас хамаагүй хоцорч байна" гэж шинжээчид тэмдэглэжээ.

    Уур амьсгалын өөрчлөлтийг хязгаарлахын тулд 2030 он гэхэд энэ харьцаа 4:1-д хүрэх шаардлагатай гэж “BloombergNEF” үзэж байна.

    Cэтгэгдэл бичих