logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Ногоон хөгжил
    Нийтлэлийг хуваалцах
    Н.Болор-Эрдэнэ
    БОУАӨЯ: Нөмрөгийн Дархан цаазат газарт гарсан түймрийн хохирлыг тогтооход нисдэг тэрэг ашиглах хүсэлт гаргасан
    Нийтэлсэн огноо: 2026 оны 10 сарын 26 09:20

    Зургийг: ОБЕГ

    Дорнод аймгийн Халхгол сумын нутаг дэвсгэрт энэ сарын 8-нд гарсан ой, хээрийн түймэр нийт 528,765.5 га талбайг хамарснаас Нөмрөгийн Дархан цаазат газрын 468,965.7 га буюу нийт нутаг дэвсгэрийн 79.8 хувь нь өртжээ

    Нөмрөгийн Дархан цаазат газарт гарсан ой, хээрийн түймрийн байгаль орчинд учруулсан хохирлыг тогтооход шинжээчдийн багийг автомашин, мотоциклоор явах боломжгүй газарт нисдэг тэргээр ажиллуулах шаардлага тулгарч буйг салбарын яам мэдээллээ. Энэ дагуу Улсын онцгой комисс болон хил хамгаалах ерөнхий газарт хүсэлт гаргасан байна.

    Нөмрөгийн Дархан цаазат газарт гарсан түймрийн асуудлаар “Мобиком” корпорац болон толгой компани болох Японы “KDDI” байр сууриа илэрхийлсэн байна. Түймрийн улмаас Монгол орны байгаль орчинд ихээхэн хохирол учирсанд "маш нухацтай хандаж байгаа"-гаа мэдэгджээ.

    Мөн эрх бүхий байгууллагуудаас явуулж буй шалгалт, мөрдөн байцаалтын ажиллагаанд “Мобиком” бүрэн хамтран ажиллахад дэмжлэг үзүүлэхээ тодотгосон байна. Монголын талаас Байгаль орчин, уур амьсгал, өөрчлөлтийн сайд гал унтраасан аравдугаар сарын 16-наас хойш 30 хоногийн дотор хохирлыг үнэлэх ажлыг дуусгахаа мэдээлсэн юм.

    Cэтгэгдэл бичих