logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Ногоон хөгжил
    Нийтлэлийг хуваалцах
    Д.Дэлгэрзаяа
    2100 он гэхэд цэвэр усны Хиндукуш-Гималайн нурууны мөсөн голуудын мөсний 41 хувь нь л үлдэх төлөвтэй
    Нийтэлсэн огноо: 2026 оны 11 сарын 04 16:30
    88

    Зургийг: UN

    Хүн төрөлхтний бараг дөрөвний нэгийг усаар хангадаг Хиндукуш-Гималайн нурууны мөсөн голуудын хувьд өнөөгийн бодлого үргэлжилбэл нийт мөсний ердөө 41 хувь нь үлдэх төлөвтэй. Харин дэлхийн дулаарлыг 1.5 хэмд хязгаарлаж чадвал мөсний 83 хувь нь хадгалагдан үлдэнэ гэж НҮБ-ын тайланд дурджээ.

    Дэлхийн аж үйлдвэржилтийн өмнөх үетэй харьцуулахад температур аль хэдийн 1.3 хэмээр нэмэгдсэн байна. Мөнх цэвдэг нь хөрс дараалан дор хаяж хоёр жилийн турш 0°C болон түүнээс доош температурт хөлдүү хэвээр байгаа газар нутгийг хамруулж байгаа аж.

    1971 онд Монгол орны нийт газар нутгийн 63 хувьд мөнх цэвдэг тархаж байсан бөгөөд 2016 он гэхэд энэ үзүүлэлт 26 хувь болж буурсан байна.

    Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, байгаль хамгаалах чиглэлээр хангалттай арга хэмжээ авч чадаагүйгээс энэ зууны эцэс гэхэд дулаарлыг 1.5 хэмд барих зорилтод хүрэх явцад температур тодорхой хугацаанд дээрх босго давах нь зайлшгүй гэж эрдэмтэд үзэж байна. Хэдий тийм боловч дэлхийн криосфер буюу мөс, цас зэрэг хатуу төлөвт орших усны системд үзүүлэх ноцтой нөлөөллөөс шалтгаалан температур 1.5 хэмээс давсан хугацааг аль болох богино байлгах шаардлагатайг эрдэмтэд анхааруулжээ.

    Cэтгэгдэл бичих