logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Э.Мөрөнгуа
    АНУ-ын Засгийн газрын бондуудын өгөөж өссөнөөр ам.долларын ханш чангарлаа
    Cole Lipsky
    Нийтэлсэн огноо: 2026 оны 11 сарын 04 10:10
    104

    Зургийг: Dimas Ardian/Bloomberg

    (Bloomberg) -- АНУ-ын Засгийн газрын бондуудын өгөөж өсөж, эдийн засгийн үзүүлэлтүүд эерэг гарснаар ам.долларын ханш сүүлийн нэг сар дахь хамгийн өндөр дүнгээр чангарлаа.

    Хөрөнгө оруулагчид ам.долларын ханшийн төлөвийг тодорхойлохын тулд Ойрх Дорнод дахь нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж буй.

    АНУ-ын завсрын сонгууль тохиосон мягмар гарагт “Bloomberg”-ийн ам.долларын индекс 0.3 хувиар өссөн нь аравдугаар сарын нэгний өдрөөс хойших хамгийн өндөр өсөлт боллоо.

    USD-GFX.jpg

    Ам.долларын индекс өнгөрсөн сард хүрсэн 2026 оны дээд түвшиндээ дахин ойртоод байгаа юм. Энэ долоо хоногийн арилжаанаас харахад газрын тосны үнэ болон АНУ, Ираны мөргөлдөөнийг намжаах хүчин чармайлтын талаарх таамаглал нь ойрын өдрүүдэд ам.долларын ханшид голлон нөлөөлөхөөр байна.

    Cэтгэгдэл бичих