
Зургийг: Justin Sullivan/Getty Images/Bloomberg
(Bloomberg) -- АНУ-д нэг тэрбум ам.доллар ба түүнээс дээш хэмжээний хохиролтой ойн түймрийн давтамж сүүлийн 20 жилийн хугацаанд тав дахин нэмэгдсэн байна. Үүнийг дагаад эдийн засгийн хохирлын хэмжээ арав дахин нэмэгдсэнийг “Climate Central” тогтоолоо.
Судалгаагаар 1980 оноос хойш АНУ-д гарсан 31 удаагийн ойн түймрийн улмаас үүдсэн хохирол нэг тэрбум ам.доллар давсан байна. Эдгээр түймрийн улмаас нийт 186 тэрбум ам.долларын хохирол учирч, 79,500 гаруй барилга байгууламж сүйдэж, 373 хүн амиа алджээ. Нийт 31 түймрийн 23 нь Калифорни мужид гарсан аж.
2007-2026 оны хооронд АНУ-д нэг тэрбум ам.долларын хохиролтой 26 удаагийн түймэр гарсан бол түүнээс өмнөх 20 жилд ийм тохиолдол ердөө тав бүртгэгджээ. Инфляцыг тооцсон хохирлын хэмжээ 15.6 тэрбум ам.доллароос 170 тэрбум ам.доллар болж өссөн байна. Нэг тэрбум ам.долларын хохиролтой түймрүүдийн дөрөвний гурваас илүү хувь нь 2016 оноос хойш гарсан аж.
Судалгааг удирдсан эрдэмтэн Адам Смитийн тайлбарласнаар уур амьсгалын өөрчлөлт нь түймэр гарах, тархах нөхцөлийг нэмэгдүүлж байгаа бол ой, зэрлэг байгальтай хил залгаа бүс нутагт үнэтэй үл хөдлөх хөрөнгө байгаа нь эдийн засгийн хохирлыг нэмэгдүүлж байна.
“Climate Central” байгууллагын мэдээлснээр 1980 оноос хойш АНУ-д нийт 453 удаагийн нэг тэрбум ам.долларын хохиролтой цаг агаар, уур амьсгалын гамшиг бүртгэгдсэн бөгөөд эдгээрийн нийт хохирол 3.2 их наяд ам.доллар хүрчээ.