
Зургийг: Andrey Rudakov/Bloomberg
(Bloomberg) -- Технологийн компаниудын хувьцаануудыг зарах урсгал болон БНХАУ-ын эдийн засгийн үзүүлэлтүүд тааруу гарсны нөлөөгөөр зэсийн үнэ сүүлийн дөрвөн сарын доод түвшинд хүрлээ.
Лондоны Металлын биржийн зэсийн фьючерс ханш 1.4 хүртэл хувиар суларч, долоодугаар сарын наймнаас хойших доод түвшинд хүрээд байгаа юм. Сүүлийн байдлаар тонн нь 13,240 ам.доллароор арилжаалагдаж байна.

“Nvidia”-тай холбоотой хямралын дараа хиймэл оюуны салбарт үүссэн тогтворгүй байдал зах зээлд болгоомжлол үүсээд буй. Ингэснээр зэсийн үнэ таван долоо хоног дараалан буурчээ.
Үүнээс гадна Холбооны Нөөцийн банк цаашид мөнгөний бодлогоо хатууруулна гэсэн хүлээлт нэмэгдсэн нь эрчим хүчний дэд бүтэц, дата төвүүдэд өргөн ашиглагддаг зэсийн үнэд дарамт болж байна.