logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Ираны халдлага анхаарлын төвд орж, газрын тосны үнэ тогтворжив
    Kanoko Matsuyama
    Нийтэлсэн огноо: 2026 оны 11 сарын 16 10:00
    93

    Зургийг: Nick Oxford/Bloomberg

    (Bloomberg) -- Ойрх Дорнодод дахин халдлага гарснаар хоёр долоо хоног дараалан унаад байсан газрын тосны үнэ тогтворжлоо. 

    Өнгөрсөн долоо хоногт хоёр гаруй хувиар буурсны дараа брент төрлийн газрын тос баррель нь 96 ам.доллар орчимд хадгалагдаж байна. Харин WTI төрлийн газрын тосны үнэ баррель нь 88 ам.доллар давжээ.

    Иран ням гарагт Бахрейн дахь АНУ-ын нисдэг тэрэгний баазад дроны цохилт өгсөн байна. Энэ нь сүүлийн хэдэн долоо хоногийн хугацаанд Персийн буланд Техраны хийсэн анхны халдлага боллоо.

    OIL-GFX.jpg

    Олон Улсын Эрчим Хүчний Агентлаг өнгөрсөн долоо хоногт дэлхийн газрын тосны нийлүүлэлт дайн эхэлснээс хойш анх удаа эрэлтийг давсан гэж мэдэгджээ.

    Энэ улиралд ойролцоогоор өдрийн хоёр сая баррелийн илүүдэл нийлүүлэлт үүсэх төлөвтэй байна. Хэдий тийм боловч ОХУ-ын газрын тосны үйлдвэрүүдийг онилсон Украины халдлагуудын улмаас боловсруулсан газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт харьцангуй удаан сэргэж байгаа юм.

    ОХУ-ын газрын тос боловсруулах хүчин чадлын 55 гаруй хувь ажиллагаагүй болсон гэж Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдээлсэн байна. Энэ нь түлшний зах зээл, ялангуяа дизелийн нийлүүлэлтэд дарамт болж буй.

    Cэтгэгдэл бичих