logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Э.Мөрөнгуа
    Ам.долларын ханш "Чөлөөлөх өдөр"-өөс хойших алдагдлаа бүрэн нөхлөө
    Ye Xie
    Melos Ambaye
    Vassilis Karamanis
    Нийтэлсэн огноо: 2026 оны 11 сарын 17 10:40

    Зургийг: Jim Lo Scalzo/EPA/Bloomberg

    Евро ам.долларын хослол 2025 оны дөрөвдүгээр сараас хойш анх удаа 1.10 нэгжийн түвшнээс буурав

    (Bloomberg) -- Ам.долларын ханш Дональд Трампын худалдааны тариф зарласан "Чөлөөлөх өдөр"-өөс хойших уналтаа бүрэн нөхлөө. АНУ-ын эдийн засгийн тэсвэртэй байдал, зээлийн хүүгийн өсөлт болон хиймэл оюуны салбарын тэсрэлт зэрэг нь ам.долларын ханшийг дэмжжээ.

    Мөн евро, иен зэрэг голлох зургаан валюттай харьцах ам.долларын ханшийг хэмждэг индекс даваа гарагт 0.2 хувиар өсөж, 103.60 орчим нэгжид тогтворжоод байна. Энэ нь 2025 оны дөрөвдүгээр сарын хоёрны өдрөөс хойших хамгийн өндөр хаалтын ханш болох төлөвтэй байгаа юм.

    Харин Мексикийн песо зэрэг хөгжиж буй орнуудын валютыг багтаасан “Bloomberg Dollar Spot Index” 2025 оны тавдугаар сараас хойших дээд түвшинд хүрлээ.

    Түүнчлэн АНУ-ын бодлогын хүү дахин өсөх хүлээлт нэмэгдсэн нь ам.долларын ханшийг дэмжиж, “Их 10”-ын бүлгийн бүх валютын эсрэг чангарсан байна. Үүнээс еврогийн ханш сүүлийн 19 сарын доод түвшинд хүрч суларлаа.

    Даваа гарагт еврогийн ханш 0.2 хувиар суларч, 1.09 ам.доллартой тэнцлээ. Энэ нь 2025 оны дөрөвдүгээр сараас хойш анх удаа 1.10 ам.долларын түвшнээс буурсан тохиолдол болж байна.

    Францын улс төрийн нөхцөл байдал өнгөрсөн сард зах зээлд огцом борлуулалт үүсгэж, еврогийн ханшид дарамт учруулсан юм.

    Cэтгэгдэл бичих