logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    З.Энхболор
    Мөнгөний нийлүүлэлт жилийн дүнгээр 26 хувиар өсөхөд хадгаламжийн өсөлт нөлөөлөв
    Нийтэлсэн огноо: 2026 оны 11 сарын 17 11:00

    Зургийг: С.Батсайхан

    Мөнгөний нийлүүлэлт аравдугаар сарын эцэст 55.9 их наяд төгрөг хүрч, жилийн дүнгээр 26 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Есдүгээр сард мөнгөний нийлүүлэлт түүхэн дээд түвшинд хүрч өсөөд байсан бол аравдугаар сард өсөлтийн хурд үл ялиг буурсан байна. Хэдий тийм боловч энэ нь сүүлийн гурван жилийн хугацааны мөн үеийн хамгийн өндөр өсөлтөд тооцогдож байна.

    17-1.JPG

    2026 оны IV-IX сард мөнгөний нийлүүлэлтэд эзлэх гадаад цэвэр активын өндөр байж, нийт өсөлтийг дэмжжээ. Харин аравдугаар сард 23.2 хувийг гадаад цэвэр актив, 76.8 хувийг дотоод цэвэр актив бүрдүүлсэн дүнтэй байна. Жилийн өсөлтөөр гадаад цэвэр актив эрс нэмэгдсэн ч аравдугаар сард өмнөх сараас өсөлтийн хурд саарчээ.  Дотоод цэвэр актив сарын болон жилийн дүнгээр өсөлтөө хадгалсан хэвээр байна.

    17-2.JPG

    2026 онд Монгол Улсын гадаад худалдааны тэнцэл ашигтай хэвээр байгаа юм. Аравдугаар сарын эцсийн дүнгээр гадаад худалдааны тэнцэл 6.8 тэрбум төгрөгийн ашигтай гарахад нүүрс, зэс зэрэг экспортын орлого нэмэгдсэн нь гол нөлөө үзүүлжээ. Ингэснээр гадаад цэвэр активын өсөлтийг дэмжсэн байна. 

    Жилийн дүнгээр төгрөгийн хадгаламж зургаан их наяд төгрөгөөр өсөж, 30 их наяд төгрөг хүрсэн бол валютын хадгаламж жилийн дүнгээр 6.2 хувиар буурч, 5.1 их наяд төгрөгтэй тэнцжээ. Харин төгрөг болон валютын харилцах 24-82 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.

    Cэтгэгдэл бичих