logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Үнэ унасантай зэрэгцэн эрэлт нэмэгдэж, алтны ханш сүүлийн 14 сарын доод түвшнээс сэргэв
    Yihui Xie
    Нийтэлсэн огноо: 2026 оны 11 сарын 19 10:25

    Зургийг: Indranil Aditya/Bloomberg

    (Bloomberg) -- Үнэ буурсныг ашиглан арилжаанд оролцогчид худалдан авалтаа эрчимжүүлснээр алтны ханш 14 сарын доод түвшнээсээ сэргээд байна.

    Лхагва гарагт алтны үнэ 3.2 хүртэл хувиар буурч, 2025 оны есдүгээр сараас хойших доод түвшинд хаагдлаа. Сүүлийн байдлаар ханш нь 0.8 хувиар чангарч, унц нь 3755 ам.доллар дөхөөд байна.

    GOLD-GFX.jpg

    Холбооны Нөөцийн банкны сүүлийн хурлын тэмдэглэлээс үзэхэд удирдах зөвлөлийн гишүүд бараг бүгдээрээ инфляцыг хоёр хувийн зорилтот түвшинд авчрахын тулд ирэх саруудад бодлогын хүүг өсгөх шаардлагатай гэж үзэж байгаа аж.

    Алтны үнэ хоёрдугаар сарын эцсээр АНУ, Ираны дайн эхэлснээс хойш бараг 30 хувиар буурсан юм. Эрчим хүчний үнийн өсөлт нь инфляцыг хөөрөгдөж, Төв банкнуудыг мөнгөний бодлогоо чангаруулахад хүргэснээр үнэт металлуудын ханшид дарамт болж байна.

    Cэтгэгдэл бичих