logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Дайны төлөв болон нийлүүлэлтийг зах зээл үнэлж буй үед газрын тосны үнэ тогтворжив
    Kanoko Matsuyama
    Lorelei Smillie
    Нийтэлсэн огноо: 2026 оны 11 сарын 19 10:00
    22

    Зургийг: Carlos Becerra/Bloomberg

    (Bloomberg) -- Арилжаанд оролцогчид Ираны дайн цаашид хэрхэн өрнөх болон Ойрх Дорнодын нийлүүлэлтийн төлөвийг үнэлж буй энэ үед газрын тосны үнэ тогтворжлоо.

    Лхагва гарагт 3.2 хувиар буурсны дараа WTI төрлийн газрын тосны үнэ баррель нь 83 ам.доллар орчимд хадгалагдаж байна. Харин брент төрлийн газрын тосны баррелийн үнэ өмнөх арилжаагаар 92 ам.долларт хаагджээ.

    OIL-GFX.jpg

    АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Иранд дахин өргөн хүрээний цохилт өгөх төлөвлөгөөг хэлэлцэж байгааг “New York Times” сонин мэдээллээ. Одоогоор эцсийн шийдвэр гараагүй ч Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийн зүгээс АНУ-ыг Израилтай хамт 4-7 хоног үргэлжлэх цэргийн ажиллагаанд оролцохыг хүсэж буйг эх сурвалжууд онцолсон байна.

    Cэтгэгдэл бичих