logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Э.Мөрөнгуа
    UBS Group: 2027 оны эцэст юань ам.долларын эсрэг 6.25 нэгж хүрч чангарна
    Iris Ouyang
    Нийтэлсэн огноо: 2026 оны 11 сарын 18 16:00
    18

    Зургийг: Qilai Shen/Bloomberg

    БНХАУ юанийн жишиг ханшийг 2022 оноос хойших хамгийн өндөр түвшинд тогтоолоо

    (Bloomberg) -- “UBS Group”-ийн таамаглалаар юанийн ам.доллартой харьцах ханш 2027 оны эцэс гэхэд 6.25 техникийн нэгж хүрч чангарах төлөвтэй байна. Энэ нь Азийн ихэнх валютыг давж чангарсан юанийн талаарх зах зээлийн хамгийн өөдрөг таамаглал боллоо.

    “Bloomberg”-ийн шинжээчдийн дунд явуулсан санал асуулгаар юань/ам.долларын хослол  дунджаар 6.57 нэгжид хүрэх төлөвтэй байна.

    Юань энэ онд Азийн валютуудаас өсөлтөөрөө хоёрдугаарт бичигдэж ам.долларын эсрэг 4.6 хувиар чангарсан юм. Худалдааны тэнцлийн ашиг түүхэн дээд хэмжээнд хүрсэн, Бээжин юанийн ханшийг дэмжих бодлого баримталсан, мөн БНХАУ-ын компаниуд гадаад валютаар олсон орлогоо юаньд хөрвүүлэх нь нэмэгдсэн зэрэг нь ханш чангарахад гол нөлөө үзүүлжээ.

    YUAN-GFX.jpg

    Үүний зэрэгцээ БНХАУ-ын Төв банк юанийн албан ханшийг сүүлийн дөрвөн жил гаруйн хугацааны дээд түвшинд хүргэсэн нь тус валютыг аажмаар чангарах нөхцөлд эрх баригчид саад хийхгүй байгааг харуулж байна. Энэ нь тус улс бүс нутгийн чухал дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулж буйтай давхцаж байгаа юм.

    YUAN-GFX-2.jpg

    БНХАУ-ын Ардын банк юанийн лавлах ханшийг нэг ам.долларт 6.71 нэгж байхаар тогтоосон бөгөөд энэ нь 2022 оны долоодугаар сараас хойших дээд түвшин болсон байна.

    Юанийн ханшийг аажмаар чангаруулахыг зөвшөөрөх нь Ази, Номхон далайн Эдийн засгийн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтын үеэр БНХАУ худалдааны асар их ашгийнхаа талаар шүүмжлэлд өртөхөөс зайлсхийхэд дэм болох төлөвтэй байна.

    Cэтгэгдэл бичих