
Зургийг: Dhiraj Singh/Bloomberg
(Bloomberg) -- Лхагва гарагт зэсийн үнэ уналтаа үргэлжлүүлж, сүүлийн таван сарын доод түвшиндээ хүрлээ. Ам.долларын ханш чангарсан нь хиймэл оюуны салбарын тогтворгүй байдал болон БНХАУ-ын эдийн засаг удаашрах төлөвөөс үүдэлтэй дарамтыг нэмэгдүүлж байна.
Лондоны Металлын биржид зэсийн фьючерс ханш 1.6 хүртэл хувиар буурч, тонн нь 13,019 ам.доллар боллоо. Энэ нь зургаадугаар сарын 24-нөөс хойших хамгийн доод үзүүлэлт болж буй. Сүүлийн байдлаар тонн нь 13,027 ам.долларт арилжаалагдаж байна.
Зах зээл Холбооны Нөөцийн банкны аравдугаар сарын хурлын тэмдэглэлээс мөнгөний бодлогын цаашдын төлөвийн талаар дохио хүлээж байгаа юм. Бодлогын хүүг XI, XII сард тус тус 0.25 нэгжээр өсгөнө гэсэн таамаг давамгайлж буйгаас ам.долларын ханш чангарч байна.

Үүний зэрэгцээ алтны ханш 1.5 хүртэл хувиар суларч, 2025 оны есдүгээр сараас хойш анх удаа унц нь 3800 ам.долларын босгоос уналаа. Алтны үнэ гурван өдөр дараалан буурч, сүүлийн байдлаар унц нь 3795 ам.доллар орчимд хадгалагдаж байна.