logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Европын Холбоо шинэ хориг арга хэмжээгээр ОХУ-ын хамгийн чинээлэг эмэгтэйг онилов
    Нийтэлсэн огноо: 2026 оны 11 сарын 18 08:40
    47

    Зургийг: Olga Maltseva/Bloomberg

    (Bloomberg) -- Европын Холбоо Кремльд үзүүлэх эдийн засгийн шахалтаа нэмэгдүүлэхээр “Wildberries”-ийг үүсгэн байгуулагч, ОХУ-ын хамгийн чинээлэг эмэгтэй болох Татьяна Кимд хориг арга хэмжээ авлаа. “Bloomberg”-ийн тэрбумтнуудын индексийн мэдээллээр түүний хөрөнгө 6.6 тэрбум ам.доллароор хэмжигддэг юм.

    Европын Холбоо даваа гарагт нийтэлсэн мэдэгдэлдээ Татьяна Кимийг “ОХУ-ын цэрэг-аж үйлдвэрийн цогцолбороос ашиг хүртэж байгаа, тэр дундаа цэргийн технологи, тоног төхөөрөмж нийлүүлэх үйл ажиллагаанд оролцдог” гэж тайлбарласан байна.

    Мөн ОХУ-ын хамгийн том цахим худалдааны платформ болох “Wildberries” нь цэргийн болон давхар зориулалттай бараа, бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжсэнээр ОХУ-ын зэвсэгт хүчний нийлүүлэлтийн сүлжээний нэг хэсэг болж ажилладаг гэсэн үндэслэлийг дурджээ.

    Татьяна Кимийн хувьд 20 гаруй жилийн өмнө жирэмсний амралттай байхдаа “Wildberries”-ийг байгуулсан бөгөөд эхэндээ өөртэй нь адил төсөв санхүү хязгаарлагдмал, дэлгүүр хэсэх зав багатай эхчүүдийг гол хэрэглэгчээ болгож байсан аж. Улмаар “Wildberries” нь ОХУ-ын зах зээлд “Amazon.com”-ийн дотоодын өрсөлдөгч болтлоо өргөжсөн юм.

    Cэтгэгдэл бичих