logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Малайз улс чухал ашигт малтмалын салбараа хөгжүүлэхээр БНФУ-тай хэлэлцээр байгуулав
    Danial Azhar
    Kok Leong Chan
    Нийтэлсэн огноо: 2026 оны 11 сарын 18 11:20
    66

    Зургийг: Carsten Snejbjerg/Bloomberg

    Малайз улс чухал ашигт малтмалын салбараа хөгжүүлэхийн тулд Францтай хамтран ажиллахаар боллоо. Энэ нь Малайзын Европын улстай байгуулж буй энэ төрлийн анхны хамтын ажиллагаа юм.

    Малайзын Гадаад хэргийн яамны мэдээлснээр хоёр улс судалгаа, хөгжүүлэлт болон аж үйлдвэрийн хамтын ажиллагаагаар дамжуулан Малайзад нэгдсэн, илүү өндөр нэмүү өртөг шингэсэн ашигт малтмалын салбар хөгжүүлэх талаар харилцан ойлголцлын санамж бичиг байгуулжээ. Хэдий тийм боловч хэлэлцээрийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.

    Энэхүү хамтын ажиллагаа нь Малайз улс АНУ-тай чухал ашигт малтмалын чиглэлээр гэрээ байгуулснаас ойролцоогоор нэг жилийн дараа зарлагдаж буй.

    Барууны орнууд газрын ховор элементийн чиглэлд давамгай байр суурьтай БНХАУ-аас хамаарлаа бууруулахын тулд нийлүүлэлтийн сүлжээгээ төрөлжүүлэхийг зорьж байгаа юм.

    Cэтгэгдэл бичих