logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Э.Мөрөнгуа
    Чилийн зэсийн үйлдвэрлэл сүүлийн 23 жилийн доод түвшинд хүрэх төлөвтэй байна
    Нийтэлсэн огноо: 2026 оны 11 сарын 19 11:00

    Зургийг: mining.com

    Хүдрийн агуулга буурч, уурхайнуудын үйл ажиллагаа доголдож байгаагаас Чилийн зэсийн гарц сүүлийн 23 жилийн доод түвшинд хүрэх төлөвтэй байна. Үүний зэрэгцээ хүхрийн хүчлийн үнийн савлагаа болон импортын хамаарал нь дэлхийд зэсийн үйлдвэрлэлээр тэргүүлэгч тус улсын уул уурхайн салбарт дарамт учруулж буй.

    Уул уурхайн салбарын шинжээч Хуан Хосе Пардогийн тооцоолсноор Чилийн зэсийн олборлолт 2026 онд 6.6 хувиар буурч, 5.03 сая тонн болохоор байгаа аж. Энэ нь өмнөх оныхоос 354 мянган тонноор бага дүн болоод зогсохгүй 2003 оноос хойших доод түвшин юм.

    Эдгээр судалгаа нь Чилийн уул уурхайн салбарын хямралыг тодотгож байна. Хайлуулах үйлдвэрийн үйл ажиллагаа буурснаар дотоодын хүхрийн хүчлийн нийлүүлэлт багассан энэ үед ашиглалтын хугацаа нь дуусах дөхсөн зэсийн уурхайнууд олборлолтын квотоо хадгалахын тулд их хэмжээний хөрөнгө оруулалт шаардаж байгаа аж.

    Cэтгэгдэл бичих