logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Билл Гэйтсийн айлчлал Чилийн зэсийн уурхайнуудын эзэмшлийн тухай маргаан дэгдээлээ
    James Attwood
    Нийтэлсэн огноо: 2026 оны 11 сарын 23 10:45
    54

    Зургийг: David Paul Morris/Bloomberg

    (Bloomberg) -- Билл Гэйтс Чилийн хамгийн алдартай зэсийн уурхайнуудын нэгээр зочилсон нь улс төрийн маргаан дагуулж, Төрийн өмчит “Codelco” компанийн ирээдүйн талаар зөрчилдөөнийг улам хурцатгалаа.

    Олборлолт удааширч, эдийн засаг уналтад орсон энэ үед Чилийн Засгийн газар “Codelco”-д хувийн хөрөнгө оруулагчдын оролцоог нэмэгдүүлэх боломжийг судалж байгаа аж.

    Үүний зэрэгцээ Билл Гэйтс 11 дүгээр сарын эхээр томоохон уурхайгаар зочилсон талаар мэдээлэл ил болсон нь улс төрийн эмзэг асуудлыг дахин сөхлөө.

    “Microsoft”-ийг үүсгэн байгуулагч нь хөрөнгө оруулалтын хэлэлцээ хийсэн гэсэн баримт нотолгоо одоогоор байхгүй. Хэдий тийм боловч сөрөг хүчний Парламентын гишүүд дээрх  айлчлалын асуудлаар “Codelco”-д хандаж, уулзалтад хэн оролцсон, нууцлалын гэрээ байгуулсан эсэх, түншлэлийн талаар ярилцсан эсэхийг нээлттэй мэдээлэхийг шаарджээ.

    Билл Гэйтсийн хувьд “Breakthrough Energy Ventures” сангаар дамжуулан уул уурхайн салбартай холбогддог. Чилийн Ерөнхийлөгчийн чөлөөт зах зээлийг дэмжсэн бодлого нь тэрбумтны айлчлал цаанаа өөр зорилготой байсан байж магадгүй гэсэн хардлагыг өдөөж байна.

    Cэтгэгдэл бичих