logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Технологи ба инновац
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Женсен Хуан ба “Солигдошгүй” Гүйцэтгэх захирлуудын эрин үе
    Ryan Gould
    Caleb Mutua
    Kate Sullivan
    Нийтэлсэн огноо: 2026 оны 11 сарын 24 15:45
    76

    Зургийг: Sean Gallup/Getty Images/Bloomberg

    Цагаан ордны шахалт болон $5 их наядын зах зээлийн уналт нь "Nvidia"-ийг Үүсгэн байгуулагчаа албан тушаалд нь эргүүлэн томилоход хүргэв

    (Bloomberg) -- Женсен Хуан “Nvidia”-ийн Гүйцэтгэх захирлаар дахин томилогдсоноор хөрөнгийн зах зээл эрс өссөн нь түүнийг хиймэл оюуны салбарын орлуулшгүй эрхэм болсныг илтгэж байна.

    Женсен Хуаныг ажлаасаа чөлөөлөгдсөний дараа Илон Маск, Билл Акман зэрэг тэрбумтнууд түүнийг эргүүлэн томилохыг ил тодоор дэмжсэн бол институтийн хөрөнгө оруулагчид “Nvidia”-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийг шийдвэрээ эргэн харахыг шаардаж байв. Үүнээс хамгийн анхаарал татсан нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон түүний засаг захиргааны өндөр албан тушаалтнууд тус компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүдтэй холбогдож, Женсен Хуаныг буцаан томилохыг уриалсан явдал юм. Тухайлбал: Дональд Трамп хэвлэлд ярилцлага өгөх үедээ “Женсен Хуан бол үндэсний баялаг. Би АНУ-ыг удирддаг. “Nvidia”-ийг удирддаггүй. Хэдий тийм боловч “Nvidia” бол үүний маш том хэсэг” гэж мэдэгдэж байлаа. 

    Улс төрийн нөлөө болон зах зээлийн дарамт давхацсан нь 10 жилийн өмнөх Америкийн корпорацын орчинтой харьцуулбал бараг төсөөлөхийн аргагүй нөхцөл байдал үүссэнийг харуулж буй. Эдийн засгийн гол салбаруудыг түшиж буй компаниудыг удирддаг цөөн тооны Үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирлуудын хувьд удирдлагын хариуцлагыг хянах уламжлалт тогтолцоо аажмаар суларч байна.

    unnamed.png

    Үүнийг зах зээлийн хариу үйлдлээс харах боломжтой. Женсен Хуаныг эргүүлэн томилсны дараа даваа гарагт “Nvidia”-ийн хувьцааны ханш 31 хувиар өсөж, зах зээлийн үнэлгээ нь 952 тэрбум ам.доллароор тэллээ. Урьд нь орлуулшгүй удирдагчаас болгоомжилдог байсан “Wall Street”-ийн хөрөнгө оруулагчид хандлагаа ийнхүү өөрчилж байна.

    Сүүлийн жилүүдэд хиймэл оюунтай холбоотой компанийн удирдлагууд дундаас онцгой эрх эдэлсэн цорын ганц хүн нь Женсен Хуан биш юм. Тухайлбал: Сэм Алтман 2023 онд Гүйцэтгэх захирлын албан тушаалаасаа чөлөөлөгдсөний дараа Төлөөлөн Удирдах Зөвлөлийн шийдвэрийг сөрөн долоо хоног хүрэхгүй хугацаанд “OpenAI”-ийн удирдлагад эргэн ирж байлаа. Мөн Илон Маскийн хувьд Жо Байдены засаг захиргааны шахалтыг даван гарч, Дональд Трампыг 2024 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялахад нь туслан, улмаар өөрийг нь онилж байсан төрийн хүнд суртлыг бууруулах ажилд гар бие оролцсон юм.

    Хэдий тийм боловч Женсен Хуан албан тушаалдаа эргэн ирсэн ч түүнийг тойрсон маргаан дуусаагүй. Тэрбээр 12 дугаар сарын 01-нд АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын гурван хорооны өмнө дуудагдана. Мөн 12 дугаар сарын 03-нд АНУ-ын экспортын хяналтын асуудлаарх Сенатын Банкны хорооны нээлттэй сонсголд оролцох ёстой.

    АНУ-ын хоёр намын хууль тогтоогчид Женсен Хуаныг АНУ-ын үндэсний аюулгүй байдалд эрсдэл учруулсан хэрэгт буруутгаж буй. Тухайлбал: Ардчилсан намаас сонгогдсон Сенатын Банкны хорооны гишүүн Элизабет Уоррен түүнийг албан тушаалд нь эргүүлэн томилсныг “хариуцлагагүй шийдвэр” гэж тодорхойлсон байна.

    Cэтгэгдэл бичих