logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Ногоон хөгжил
    Нийтлэлийг хуваалцах
    Д.Дэлгэрзаяа
    Уур амьсгалын асуудлаарх НҮБ-ын хэлэлцээ тохиролцоонд хүрч чадалгүй өндөрлөлөө
    Jennifer A. Dlouhy
    John Ainger
    Нийтэлсэн огноо: 2026 оны 11 сарын 23 15:45
    376

    Зургийг: Anadolu

    COP31: Түүхэн дэх хамгийн удаан хугацаагаар үргэлжилсэн уур амьсгалын хурал болов

    (Bloomberg) -- НҮБ-ын уур амьсгалын хэлэлцээ ням гарагт тохиролцоонд хүрч чадалгүй өндөрлөлөө. COP31 хурал бүтэлгүйтсэн нь чулуужсан түлшнээс татгалзах шилжилт болон нүүрстөрөгчийг  барьж авах технологийн үүргийн талаарх маргаанаас үүдэлтэй юм. Хоёр долоо хоног үргэлжлэхээр төлөвлөсөн уг арга хэмжээ хоёр хоногоор сунжирч, хурлын түүхэн дэх хамгийн олон хоног үргэлжилсэн хурал боллоо.

    EMISSIONS-1.5C-GFX.jpg

    Хэлэлцээрийн эхний хувилбарт чулуужсан түлшний эрчим хүчний эх үүсвэрээс татгалзах тухай заалтыг хассан байв. Европын Холбоо болон Номхон далайн арлын орнууд үүнийг эрс эсэргүүцсэн юм.

    Мөн газрын тос үйлдвэрлэлээрээ дэлхийд гуравдугаарт бичигддэг Саудын Араб зэрэг зарим улс чулуужсан түлшнээс татгалзахын оронд нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах технологийг гол шийдэл болгохыг зорьсон байна. ОХУ-ын төлөөлөгч чулуужсан түлшний талаар тусгайлан заалт оруулахыг үндэсний аюулгүй байдлын шалтгаанаар эсэргүүцэж, Европын Холбооны нүүрстөрөгчийн татварын бодлогыг мөн шүүмжилжээ.

    ELECTRIFICATION-CHALLENGE-GFX.jpg

    Өргөн хүрээний зөвшилцлийн хэлэлцээр нуран унаснаар Туркийн дэлхийн эдийн засагт цахилгаанжуулалтыг нэмэгдүүлэх санаачилга албан ёсны дэмжлэг авах боломжоо алдсан байна. Энэ нь Турк улстай эрх мэдлээ хуваалцан хэлэлцээг удирдсан Австралийн хувьд ч томоохон цохилт болсон юм.

    Австралийн Уур амьсгалын сайд Крис Боуэн “Чулуужсан түлшнээс татгалзах шилжилтийн асуудлыг зарим тал заавал дурдах ёстой гэж шаардаж байсан. Харин нөгөө хэсэг нь дурдсан тохиолдолд хориг тавина гэж мэдэгдэж байсан" хэмээн мэдэгджээ.

    Турк улс цахилгаанжуулалтыг дэмжих сайн дурын амлалтын хүрээнд 75 улсын дэмжлэг авсан бөгөөд COP31-ийн эцсийн “Антальягийн хэлэлцээр”-т дээрх санаачилгыг тусгахыг зорьж байсан юм.

    Cэтгэгдэл бичих