logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    П.Тунгалаг
    Салхитын мөнгөний зүүн ордыг 2027 оноос ашиглаж эхэлнэ
    Нийтэлсэн огноо: 2026 оны 11 сарын 23 15:25

    Зургийг: mongolia.gov.mn

    Чингис хаан Үндэсний баялгийн сан: Хүрэн цав, Хойд бүргэдийн ордыг 2-3 жилд эдийн засгийн эргэлтэд оруулна

    Төрийн өмчийн компаниудын эзэмшилд байгаа алт, мөнгөний ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар ажиллаж байгааг Чингис хаан Үндэсний баялгийн сан мэдээллээ. Эхний ээлжид 2027 оноос Салхитын мөнгөний зүүн ордыг ашиглаж эхлэхээр төлөвлөж байгаа байна. ТЭЗҮ-ийг боловсруулж дууссан бөгөөд 3-4 тонн алтны нөөц тогтоогджээ.

    Салхитын мөнгөний баруун ордын нөөц ерөнхийдөө дуусаж, 2025 оны эцсээс үүсмэл ордоо ашиглаж байгааг онцолж байна.

    Мөн ирэх 2-3 жилийн хугацаанд “Хойд бүргэд” алтны үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар төлөвлөжээ. Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлалтай тус орд нь 50 тонн орчим геологийн нөөцтэй бол үйлдвэрлэлийн нөөц нь 30 тонн орчим байна.

    Түүнчлэн Баянхонгор аймгийн Шинэжинст сумд байрлах 10 тонн орчим алтны нөөцтэй хүрэн цавын ордыг ашиглалтад оруулна. Энэ оны эцэс гэхэд ТЭЗҮ-ийг дуусгахаар ажиллаж байна. Алтны үндсэн ордуудыг шинээр ашиглалтад оруулахад нарийн технологи шаардаж байгааг Чингис хаан Үндэсний баялгийн сан онцоллоо.

    Cэтгэгдэл бичих