logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Бодлогын хүү өсөх хүлээлтийн улмаас алтны үнэ энэ долоо хоногт 7 орчим хувиар буураад байна
    Yihui Xie
    Нийтэлсэн огноо: 2026 оны 11 сарын 20 10:00
    19

    Зургийг: Edwin Koo/Bloomberg

    (Bloomberg) -- Холбооны Нөөцийн банк бодлогын хүүг дахин өсгөх дохио өгч, хиймэл оюунтай холбоотой хувьцаануудын ханш эрс унаснаар хөрөнгө оруулагчид бусад хөрөнгийн алдагдлаа нөхөхийн тулд алтаа зарж байна.

    Сүүлийн байдлаар алтны үнэ 0.8 хувиар буурч, унц нь 3596 ам.доллар боллоо. Энэ долоо хоногийн арилжааг ойролцоогоор долоон хувийн уналттай хаах төлөвтэй байгаа нь 2025 оны есдүгээр сараас хойших хамгийн тааруу үзүүлэлт болох юм.

    GOLD-GFX.jpg

    Ам.долларын индекс энэ долоо хоногт 0.6 хувиар өссөн нь бусад валют эзэмшигчдийн хувьд алт худалдан авах өртгийг нь нэмэгдүүлсэн байна.

    Хөрөнгө оруулагчид Холбооны Нөөцийн банк, Европын болон Английн Төв банк зэрэг томоохон институтуудыг 2027 оны эцэс хүртэл мөнгөний бодлогоо чангаруулж, дараа нь хэдэн жилийн турш тогтвортой хадгална гэсэн хүлээлттэй байна.

    Cэтгэгдэл бичих