
Зургийг: Eli Hartman/Bloomberg
(Bloomberg) -- Пүрэв гарагийн хэлбэлзэлтэй арилжааны дараа газрын тосны үнэ ялимгүй сэргэсэн ч фьючерс ханш гурав дахь долоо хоногтоо дараалан сулрах төлөвтэй байна.
Сүүлийн байдлаар WTI төрлийн газрын тосны үнэ 0.5 хувиар өсөж, баррель нь 83 ам.доллароор арилжаалагдаж байна. Өмнөх арилжаагаар хоёр ам.доллар орчмын хэлбэлзэлтэй байсан бөгөөд энэ долоо хоногт нийт тав орчим хувиар буурчээ.
Харин брент төрлийн газрын тосны ханш пүрэв гарагт 0.7 хувиар чангарч, баррель нь 92 ам.долларт хаагдлаа.

Дэлхийн жишигт тооцогддог брент төрлийн газрын тосны үнэ энэ сард бараг 20 хувиар буураад байна. Ойрх Дорнодын нийлүүлэлт сэргэж, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Иранд дахин цохилт өгөхөөс түр хугацаанд түдгэлзсэн нь үүнд нөлөөлж байна.
Хэдий тийм боловч сүүлийн өдрүүдэд бүс нутагт бага хэмжээний мөргөлдөөн гарах нь нэмэгдэж, Ормузын хоолойгоор дамжин өнгөрч буй хөлөг онгоцнууд хэд хэдэн удаа халдлагад өртжээ. Мөн Техраны дэмжлэгтэй Хути бүлэглэл Саудын Арабын нийслэл Эр-Рияд хот руу цохилт өгсөн юм.