logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Технологи ба инновац
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Энхжин
    “Anthropic” $107.3 тэрбумыг татаж, “SpaceX”-ийн IPO-ийн түүхэн амжилтыг давав
    Natasha Mascarenhas
    Bailey Lipschultz
    Emily Forgash
    Нийтэлсэн огноо: 2026 оны 11 сарын 19 10:40
    8

    Зургийг: Bloomberg

    “Anthropic”-ийн зах зээлийн үнэлгээ 1.5 их наяд ам.доллар хүрлээ

    (Bloomberg) -- “Anthropic PBC” болон тус компанийг хамтран үүсгэн байгуулсан долоон эрхэм IPO-оос гадна хаалттай хүрээнд хувьцаа байршуулалтаас нийт 107.3 тэрбум ам.долларын хөрөнгө татлаа. Ингэснээр хиймэл оюуны хамгийн дэвшилтэт загварыг хөгжүүлэгчдээс анх удаа олон нийтээс санхүүжилт босгосон компани боллоо.

    Хувьцааны хаалттай байршуулалтыг хасаж тооцсон ч үндсэн IPO-оор нийт 81.3 тэрбум ам.доллар босгосноор “SpaceX”-ийн тогтоосон амжилтыг давж, түүхэн дэх хамгийн өндөр дүнтэй IPO-ийг хийж чадсан байна.

    Тус компани 956.4 сая ширхэг хувьцаа, хамтран үүсгэн байгуулагчид нь 23.6 сая ширхэг хувьцаагаа нэгж бүрийг нь 83 ам.доллароор санал болгосон бөгөөд эцсийн нэгжийн үнэ “Bloomberg”-ийн өмнө нь мэдээлж байсан дүнг баталгаажууллаа. Анх тус компани 70-78 ам.доллароор санал болгохоор төлөвлөж байсан бол ийнхүү хувьцааны үнийн хүрээг өсгөснөөр зах зээлийн үнэлгээ нь 1.5 их наяд ам.доллар хүрч байна.  

    “Bloomberg”-ийн нэгтгэсэн мэдээллээр энэхүү IPO-ийн дараах үнэлгээгээр “Anthropic” биржид бүртгэлтэй хамгийн нүсэр 15 компанийн тоонд багтаж багтлаа. Өөрөөр хэлбэл зах зээлийн үнэлгээ нь “Tesla”-тай ойролцоо болсон бол “Eli Lilly”-ээс даваад байна.

    “Anthropic”-ийн хоёрдогч зах зээлийн хувьцааны арилжаа пүрэв гарагт эхэлнэ. Тус компани биржид гарч буй нь хиймэл оюуны салбарын хувьд чухал эргэлтийн цэг болж байна. Учир нь хөрөнгө оруулагчид чип үйлдвэрлэгчид, дэд бүтцийн компаниудаас гадна бизнес, боловсрол, Төрийн үйлчилгээ, эрүүл мэндийн салбарт хэрэглээ нь өргөжиж буй “Claude” зэрэг платформ хөгжүүлэгчдэд анхаарлаа хандуулж эхэлснийг энэ үйл явдал харуулж байна.

    Хувьцааны анхдагч зах зээлийн арилжааны захиалгын явцаас сонирхуулахад IPO-ийн эрэлт нийлүүлэлтээс долоо дахин давжээ. Пүрэв гарагт хоёрдогч зах зээлийн арилжаагаа эхлүүлсний дараа “Nasdaq 100” зэрэг индексэд богино хугацаанд багтах төлөвтэй тус компанийн хувьцааг авахын төлөө Wall Street, Лондон, Токиогийн хөрөнгө оруулагчид өрсөлджээ. Японы хөрөнгө оруулагчид компанийн 36.1 сая ширхэг "Class A" хувьцааг гурван тэрбум ам.доллароор худалдан авсныг онцолж болохоор байна.

    Харин 26 тэрбум ам.долларын хаалттай байршуулалтад “Google”, “AMD”, “Microsoft” зэрэг компани оролцжээ.

    Cэтгэгдэл бичих