logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Технологи ба инновац
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Томас Блэк: АНУ-д Илон Маск ч, “SpaceX” ч хэрэгтэй
    Thomas Black
    Нийтэлсэн огноо: 2026 оны 11 сарын 16 16:00
    111

    Зургийг: Bronte Wittpenn/Bloomberg

    (Bloomberg Opinion) - Дэлхийн пуужин үйлдвэрлэгчид Илон Маскийн компанийн хямд өртгөөр сансарт хөөрөх чадварыг нэвтрүүлэхээр хичээж буй энэ үед “SpaceX” босгыг дахин өндөрсгөлөө. Тодруулбал: “SpaceX” бямба гарагт “Starship” хөлгөө дэлхийн тойрог замд гаргаж, 26 хиймэл дагуул байршуулсны дараа Техас дахь хөөргөх талбай руу буцах явцад асар том хоёр механик гараар агаарт барьж авсан нь түүхэн үйл явдал болсон юм. Хэдийгээр эхний шатны пуужингийн хурдасгуурыг барьж авах ажиллагааг цуцалсан ч өмнө нь тус компани энэхүү харьцангуй энгийн туршилтыг гурван удаа амжилттай хийж байв.

    “Starship” хөлгийг ийнхүү агаарт барьж авсан нь пуужинг 100 хувь дахин ашиглах технологийг бүрэн төгөлдөржүүлсний дараа тогтмол нислэгийг хэд дахин бага зардлаар хийх боломжийг нээж байгаа аж. Ингэснээр “SpaceX” сансрын нислэгийн салбарыг хоёр дахь удаагаа өөрчлөх юм. Өмнө нь тус компани зөвхөн хурдасгуураа дахин ашигладаг “Falcon 9” пуужинг хөгжүүлснээр хөөргөх зардлыг 90 хувиар бууруулж байжээ.

    unnamed.webp

    “SpaceX”-ийн энэхүү томоохон амжилтын ачаар АНУ сансрын өрсөлдөөнд БНХАУ-аас нэлээд түрүүлж буй. Гэхдээ “NASA” болон АНУ-ын Батлан хамгаалах яамны хувьд энэ нь хоёр талтай асуудал юм. Хиймэл дагуул, бусад тоног төхөөрөмжийг сансарт хүргэхэд “SpaceX”-ээс хамаарах хамаарал нэмэгдэж буй энэ үед АНУ-ын Конгрессын хоёр танхимд олонх болоод буй Ардчилсан намынхан Илон Маск болон Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргааны түншлэлийг илүү нарийн шалгах төлөвтэй байна.

    Түүнчлэн 2028 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намын нэр дэвшигч ялж, NASA болон Холбооны Нисэхийн Захиргаа зэрэг гол зохицуулагч байгууллагад хяналтаа тогтоовол эрх мэдлийн шилжилт бүр ч эрчимжих юм. Хэдий тийм боловч өөр нэгэн компани үр ашгийн хувьд  “Falcon 9”-тэй өрсөлдөхүйц пуужин хөгжүүлэх хүртэл АНУ-ын Засгийн газар “SpaceX”-д түшиглэсэн хэвээр байх төлөвтэй байна.

    Ялангуяа “Golden Dome” сансрын батлан хамгаалах сүлжээ болон саран дээр байнгын бааз байгуулах анхны улс болох үндэсний аюулгүй байдлын зорилтод Илон Маскийн компани чухал үүрэг гүйцэтгэх юм. Иймд АНУ тэргүүлэх байр сууриа хадгалахын тулд “SpaceX”-ийг сансрын салбарын өсөлтийг тодорхойлогч хэвээр үлдээхийн зэрэгцээ өрсөлдөгч компаниудыг ч дэмжих шаардлагатай болж байна.

    Cэтгэгдэл бичих