logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Технологи ба инновац
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Энхжин
    “SK Hynix” БНСУ-ын жижиг үйлдвэрлэгчдийг дэмжих хүрээнд чипийн туршилтын төв байгуулна
    Yoolim Lee
    Нийтэлсэн огноо: 2026 оны 11 сарын 16 11:20
    70

    Зургийг: SeongJoon Cho/Bloomberg

    (Bloomberg) -- “SK Hynix” компани БНСУ-ын Засгийн газартай хамтран ирэх онд хагас дамжуулагчийн туршилтын төв нээхээр төлөвлөж байна. Ингэснээр чип үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж нийлүүлдэг дотоодын жижиг, дунд компаниудынхаа дэлхийн зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхийг зорьж буйг онцоллоо.

    654 сая ам.доллар буюу 874.6 тэрбум воны өртөгтэй тус төвийг Сөүлээс өмнө зүгт орших Юнин хотын хагас дамжуулагчийн цогцолборт байгуулж буйгаа “SK Hynix” даваа гарагт мэдэгдлээ.

    Тус компанийн мэдээлснээр ирэх оны тавдугаар сард нээгдэх “Trinity Fab” төвд жижиг, дунд нийлүүлэгчид тоног төхөөрөмжөө чипийн үйлдвэрлэлийн шугамд нэвтрүүлэхээс өмнө эцсийн туршилт хийж, хэр сайн ажиллаж байгааг болон шаардлага хангасан чипийн гарцыг шалгах боломжтой юм байна. 

    Cэтгэгдэл бичих