logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Технологи ба инновац
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    “SpaceX” компани “Starship” пуужингаа дэлхийн тойрог замаас Техасын талбай руу буцах явцад агаарт барьж авлаа
    Loren Grush
    Нийтэлсэн огноо: 2026 оны 11 сарын 16 09:10
    42

    Зургийг: Ricardo Arduengo/AFP/Getty Images/Bloomberg

    (Bloomberg) -- “SpaceX” компани “Starship” пуужингаа дэлхийн тойрог замаас Техас дахь хөөргөх талбай руу буцах замд нь агаарт барьж авсан байна. Энэ нь инженерчлэлийн шинэ амжилт төдийгүй Илон Маскийн хүчин чармайлтад гарсан томоохон ахиц боллоо. Тодруулбал: энэхүү туршилт нь “Starship”-ийн технологийн гол үзэл баримтлал бодитоор хэрэгжих боломжтойг харуулж байна.

    Илон Маскийн хувьд тухайн пуужинг дэлхийн анхны 100 хувь дахин ашиглах боломжтой сансрын хөлөг болгохоор олон жилийн турш зорьж ирсэн юм.

    Бямба гарагийн туршилтаар хөөргөх системийн хоёр хэсгийг өөр өөр нислэгийн явцад амжилттай барьж авчээ. Хэдий тийм боловч энэ удаа хоёр хэсгийг аль алиныг нь хөөргөх талбайд буцаан авчирч, нэг дор барьж авах зорилгод хүрсэнгүй.

    Өмнө нь нэг ч пуужин хөөргөгч компани дэлхийн тойрог замд хүрсэн хөлгийн бүх хэсгийг бүрэн буцаан сэргээн авч байгаагүй юм.

    Cэтгэгдэл бичих