
Зургийг: Bloomberg
(Bloomberg) -- Итали улс “Meta Platforms” компанийг Android үйлдлийн систем бүхий төхөөрөмж хэрэглэгчдийн зургийн санд зөвшөөрөлгүй нэвтэрсэн гэх үндэслэлээр 805 сая евро буюу 887 сая ам.доллароор торголоо.
Италийн Дата хамгаалах байгууллагын мэдэгдэлд тус компанийг “Facebook” аппликэйшнээр дамжуулан ухаалаг гар утсанд хадгалагдсан зураг, видео болон холбогдох метадатад зөвшөөрөл авалгүйгээр нэвтэрсэн гэдгийг онцолсон байна. Мөн хэрэглэгчдэд хангалттай мэдээлэл өгөөгүй гэж үзжээ. Түүнчлэн дээрх асуудалд ойролцоогоор 20 сая Android үйлдлийн системтэй хэрэглэгч өртсөн гэж дурдсан байна.
Үүний хариуд “Meta Platforms”-ийн Хэвлэлийн төлөөлөгч “Италийн зохицуулах байгууллагын баримтыг үнэлсэн байдал болон хуулийг хэрэглэсэн арга барилтай санал нийлэхгүй байна" гэж мэдэгджээ. Мөн торгуулийн хэмжээг хэт өндөр байгааг онцолсон байна.
Энэхүү шийдвэр нь хэрэглэгчдийн мэдээллийн ашиглалт болон платформуудын алгоритмтай холбоотойгоор “Meta Platforms”-д ирж буй европын зохицуулагчдын дарамтыг улам нэмэгдүүллээ.