logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Технологи ба инновац
    Нийтлэлийг хуваалцах
    Э.Мөрөнгуа
    “SpaceX” чип худалдан авах зорилгоор өрийн санхүүжилтийн тодорхой хэсгийг эхлүүлнэ
    Carmen Arroyo
    Brian Smith
    Scott Carpenter
    Нийтэлсэн огноо: 2026 оны 11 сарын 18 10:45
    47

    Зургийг: Mario Tama/Getty Image/Bloomberg

    (Bloomberg) -- “SpaceX” компани хиймэл оюуны чип худалдан авахад зориулсан 40 тэрбум ам.долларын өрийн санхүүжилтийн тодорхой хэсгийг энэ долоо хоногт багтаан зах зээлд гаргаж магадгүйг эх сурвалжууд мэдээллээ.

    Үүнээс өмнө дөрвөн тэрбум орчим ам.долларын бонд санал болгох боломжтойг дурджээ. “Goldman Sachs Group” болон “Apollo Global Management” тус хэлцлийн андеррайтераар ажиллаж байгаа юм.

    “SpaceX” нийт 40 тэрбум ам.долларын санхүүжилтийг үе шаттайгаар босгохоор төлөвлөж буй. Үүнд компанийн санхүүгийн үзүүлэлтэд өрийг тусгахгүй байх зорилготой зээлийн тусгай бүтцийг ашиглаж байна.

    “Apollo”-ийн дэмжлэгтэй “Atlas SP”-ийн удирддаг тусгай зориулалтын компани “Nvidia”-ийн чипүүдийг худалдан авч, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргахыг “Bloomberg” өмнө нь мэдээлж байсан юм.

    Cэтгэгдэл бичих