logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Э.Мөрөнгуа
    Аймгуудын өрсөлдөх чадварын үнэлгээгээр Дархан-Уул аймаг тэргүүлж, Булган аймаг сүүл мушгив
    Нийтэлсэн огноо: 2026 оны 11 сарын 19 11:30

    Зургийг: Дархан-Уул Аймаг

    Дэд бүтэц бүлгийн үнэлгээгээр Орхон аймаг 100 оноогоор тэргүүлж, Дархан-Уул аймаг 83.2 оноогоор, Дорнод аймаг 72.5 оноогоор удааллаа

    Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс "Монгол Улс: Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан-2026"-г танилцууллаа. Судалгааны ерөнхий үнэлгээгээр Дархан-Уул аймаг тэргүүлж, Дорноговь, Орхон аймаг удаалсан бол Говь-Алтай, Булган аймаг сүүл мушгив. 2026 оны тэргүүлэгч дөрвөн аймгийн бүрэлдэхүүн 2023 оныхтой ижил байна.

    Энэ онд ерөнхий үнэлгээ болон бизнесийн үр ашгийн бүлэгт 100 оноог авснаар Дархан-Уул аймаг тэргүүлснийг тайланд онцолжээ. Тус аймаг 2023 оны судалгаанд гуравдугаарт эрэмбэлэгдэж  байсан аж.

    Дээрх тайлан нь 21 аймгийн өрсөлдөх чадварыг эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг, дэд бүтэц гэсэн дөрвөн бүлгээр харьцуулан үнэлдэг. Үнэлгээнд нийт 115 шалгуур үзүүлэлтийн албан ёсны статистик мэдээлэл болон 21 аймгийн бизнес эрхлэгчдээс авсан санал асуулгыг ашигласан байна.

    2026 оны аймгуудын өрсөлдөх чадварын ерөнхий онооны дундаж 61.5 болж, 2023 оны 66.6 онооноос 5.2 оноогоор буурсан байна. Үндсэн дөрвөн бүлгийн дундаж оноог 2023 оны үр дүнтэй харьцуулахад бүгд буурсан үзүүлэлттэй байна.

    Эдийн засгийн тамир тэнхээ бүлгийн дундаж оноо хамгийн их буюу 11.4 оноогоор буурсан бол засаглалын үр ашиг бүлгийн дундаж оноо харьцангуй бага буюу 6.9 оноогоор буурсан байна. Аймаг тус бүрийн өөрчлөлтийг харвал 21 аймгаас таван аймгийн өрсөлдөх чадварын ерөнхий оноо өсөж, 16 аймгийн оноо буурчээ. 

    Эдийн засгийн тамир тэнхээ бүлгийн үнэлгээгээр Өмнөговь аймаг 100 оноогоор тэргүүлж, Дорноговь аймаг 96 оноогоор, Орхон аймаг 92.3 оноогоор удааллаа. Харин засаглалын үр ашиг бүлгээр Дорноговь аймаг 100 оноогоор тэргүүлж, Дархан-Уул аймаг 98.6, Говьсүмбэр 91.6 оноогоор удаалсан байна. 

    Cэтгэгдэл бичих