
Зургийг: С.Батсайхан
Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 2026 оны эхний есөн сарын байдлаар 78.4 их наяд төгрөг хүрч, өмнөх оны мөн үеэс бодит дүнгээр 7.3 хувиар өслөө. Энэ нь 2025 оны мөн үеийн 5.9 хувийн өсөлтөөс 1.4 нэгж хувиар өндөр үзүүлэлт болж байна.
Эдийн засгийн өсөлтөд уул уурхай, хөдөө аж ахуй, үйлчилгээний салбар голлох нөлөө үзүүлжээ. Тухайлбал: Өмнөх оны эхний есөн сартай харьцуулахад дотоодын нийт бүтээгдэхүүн 18.3 их наяд төгрөг буюу 30.4 хувиар өсөхөд уул уурхай, олборлолтын салбарын нэмэгдэл өртөг 68.3 хувиар, үйлчилгээний салбарын нэмэгдэл өртөг 17.8 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Нүүрсний үйлдвэрлэл, экспорт нэмэгдсэнээр салбарын бодит үйлдвэрлэл 25.4 хувиар өсөж, эдийн засгийн нийт өсөлтөд 3.4 нэгж хувийн хувь нэмэр оруулсныг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.
Малын төл бойжилт сайн, хураасан ургацын хэмжээ өмнөх оны мөн үеэс 30 орчим хувиар нэмэгдсэнээр хөдөө аж ахуйн салбарын бодит үйлдвэрлэл 11.8 хувиар өсөж, нийт өсөлтийн 1.5 нэгж хувийг бүрдүүлсэн байна.
Харин үйлчилгээний салбарын бодит үйлдвэрлэл 3.3 хувиар өсөж, эдийн засгийн өсөлтөд 1.6 нэгж хувийн хувь нэмэр оруулжээ.