logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    П.Тунгалаг
    УИХ-ын гишүүдийн 92.3 хувийн саналаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
    Нийтэлсэн огноо: 2026 оны 11 сарын 19 17:07
    138

    Зургийг: president.mn

    Ирэх III сард дараагийн Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулах урьдчилсан товтой байна

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 104 гишүүний 92 хувийн саналаар дэмжив. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зургаан жилийн бүрэн эрхийн хугацаа нь дуусахаас 221 хоногийн өмнө өөрийн хүсэлтээр ийнхүү үүрэгт ажлаасаа чөлөөлөгдлөө. Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга түр хэрэгжүүлэх бөгөөд дөрвөн сарын дотор дараагийн Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулах шаардлагатай болж байна.

    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эцэст Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга С.Бямбацогт хэрэгжүүлэхтэй холбоотойгоор хуулийг хэрхэн хэрэглэх тухай асуудлаар хэлэлцүүлэг өрнөв. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Б.Жавхлан "Монгол Улс энэ хуулийн заалтыг анх удаа хэрэглэх гэж буйтай холбоотойгоор шинэ нөхцөл байдал үүсэж байгаа"-г дурдлаа.

    Харин УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зүгээс УИХ-ын дарга нь олон нам, эвслээс бүрдсэн Парламентыг удирдаж байгаа тул намын гишүүнчлэлээс татгалзах ёстой шаардлага тавьж буйгаа илэрхийлсэн юм.

    unnamed (5).jpg

    Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүх ОХУ, БНХАУ-тай тогтоосон иж бүрэн стратегийн түншлэлээ бэхжүүлснээс гадна Япон, Франц, Итали, Герман, Казахстан зэрэг улстай харилцаагаа шинэ шатанд гаргаснаа онцолсон юм. Мөн Япон болон Бутан улсын Эзэн хаан, ОХУ-ын Ерөнхийлөгч, Ромын Пап зэрэг дэлхийн 23 улсын Төрийн тэргүүн, өндөр дээд хэмжээний зочид Монгол Улсад айлчилжээ.

    У.Хүрэлсүх Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдаар ажиллах хугацаандаа 1000 гаруй км төмөр зам, “Чингис хаан" олон улсын нисэх буудал, ус гүн цэвэршүүлэх үйлдвэр, Хөшигийн хөндийн авто зам зэрэг стратегийн ач холбогдолтой бүтээн байгуулалтуудыг эхлүүлж, ашиглалтад оруулсан бөгөөд хууль бусаар олгогдсон 938 лицензийг цуцлан, 33 газрыг улсын тусгай хамгаалалтад авсныг хэлсэн үгэндээ тодотгож байв.

    Cэтгэгдэл бичих