logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Олон улсын томоохон хэвлэлүүд Монгол Улсын улс төрийн тогтворгүй байдлыг онцолж байна
    Нийтэлсэн огноо: 2026 оны 11 сарын 19 16:00
    88

    Зургийг: president.mn

    “Associated Press”, “Reuters” зэрэг дэлхийн томоохон хэвлэлүүд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх талаар мэдээлээд байна. Хэдий тийм боловч дийлэнх нь Ерөнхийлөгчийг төмөр замын төслөөс ашиг хүртсэн гэж буруутгасны дараа огцрохоо мэдэгдсэнийг онцолжээ.

    Сардаа 22 сая гаруй уншигчдад хүрдэг Их Британийн Financial Times сонин "Монгол Улсын Ерөнхийлөгч mөмөр замын төсөлтэй холбоотой авлигын асуудал дэгдсэний дараа огцрохоо мэдэгдлээ. Улс төрийн зөрчилдөөн нэмэгдэж буй нь байгалийн баялаг ихтэй тус улсын тодорхойгүй байдлыг улам нэмэгдүүлж байна. Монгол Улс сүүлийн 17 сарын хугацаанд гурав дахь Ерөнхий сайдаа томилоод байгаа" хэмээн мэдээллээ.

    Харин түншүүдээрээ дамжуулан өдөрт ойролцоогоор дөрвөн тэрбум хүнд хүрдэг “Associated Press” агентлаг "Ерөнхийлөгчийн мэдэгдэл нь Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Х.Нямбаатар түүнийг Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төсөлтэй холбоотойгоор 25 сая ам.доллар авсан гэж буруутгасны дараа гарлаа" гэж бичсэн байна. Түүнчлэн Х.Нямбаатарын мэдэгдлийн дараа сөрөг хүчний Ардчилсан нам У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа огцрохыг шаардсан талаар дурджээ.

    Үүнээс гадна Берлинд төвтэй “DW News” телевиз Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байсан Х.Нямбаатарыг Ерөнхийлөгчтэй нэг намын харьяалалтай ч өөр фракцынх гэдгийг онцолсон байна. Мөн сүүлийн жилүүдэд Монгол Ардын Намын дотоод зөрчил улс төрийн тогтворгүй байдалд нөлөөлж, ердөө есөн сарын хугацаанд гурван Ерөнхий сайдын нүүр үзсэнийг тодотгожээ.

    Cэтгэгдэл бичих