logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    П.Тунгалаг
    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэнэ
    Нийтэлсэн огноо: 2026 оны 11 сарын 19 09:40
    26

    Зургийг: Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар

    Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн чөлөөлөгдөх хүсэлтийг 77.8 хувиар дэмжив

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэнэ.

    Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хугацаанд “Хүнсний хувьсгал”, “Тэрбум мод”, “Эрүүл монгол хүн”, “Ерөнхийлөгчийн илгээлт-2100”, “Цагаан алт” зэрэг үндэсний хэмжээний томоохон хөтөлбөр санаачлан хэрэгжүүлж буй.

    Гол үр дүнгүүдээс товчхон харвал дотоодын гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний импортын хамаарлыг бууруулж, үндэсний үйлдвэрлэлийг дэмжих "Хүнсний хангамж-аюулгүй байдал" хөдөлгөөний хүрээнд өнгөрсөн оны эцэс гэхэд 53 үйлдвэр ашиглалтад орж, 1000 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн шинээр үйлдвэрлэж эхэлсэн юм. 2022-2025 онд нийт 2500 гаруй аж ахуйн нэгжид 1.3 их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон байна.

    19-1.JPG

    2024-2028 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн “Цагаан алт” хөдөлгөөний хүрээнд малын гаралтай түүхий эд ноос, ноолуур, арьс ширийг дотоодод боловсруулж, нэмүү өртөг шингээхээр зорьж буй. Энэ хүрээнд ноолуурын боловсруулалтын түвшнийг хоёр дахин,  ноос болон арьс шир боловсруулалтыг 50-55 хувь хувьд хүргэхээр төлөвлөсөн. 2028 он хүртэл нийт 2.1 орчим их наяд төгрөгийн санхүүжилт олгохоор тооцоолжээ.

    2030 он гэхэд нийт ойн санг есөн хувьд хүргэж, “Тэрбум мод” тарих зорилготой хөтөлбөрийн хүрээнд 2026 оны байдлаар 140 сая гаруй мод тариад байгааг мэдээлсэн юм. 2021-2024 онд бэлтгэл үе шатаа хангасан бол 2025-2027 онд үндсэн ажлыг эрчимжүүлэх үе шатанд шилжиж буйг тодотгожээ.

    Үүнээс гадна “Ерөнхийлөгчийн илгээлт- 2100” тэтгэлэгт хөтөлбөрөөр 1300 орчим оюутан 21 улсын их, дээд сургуульд суралцаж байгаа аж.

    Харин “Эрүүл монгол хүн” үндэсний хөтөлбөрийг өвчлөлөөс урьдчилан сэргийлэх тогтолцоог бэхжүүлэх, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, төрөх эмнэлгүүдийн орчин нөхцөлийг сайжруулах, оюутан залуусын эрүүл мэндийг дэмжих зэрэг чиглэлд хэрэгжүүлсэн юм.

    Cэтгэгдэл бичих