logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Дональд Трамп, Владимир Путин нар пүрэв гарагт тусдаа уулзалт хийхээр төлөвлөж байна
    Jenni Marsh
    Skylar Woodhouse
    Kate Sullivan
    Нийтэлсэн огноо: 2026 оны 11 сарын 19 09:10
    146

    Зургийг: Qilai Shen/Bloomberg

    APEC-ийн дурсгалын зурагт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин есөн жилийн дараа анх удаа оролцлоо

    (Bloomberg) -- БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин лхагва гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг Шэньжэнь хотын нисэх буудалд хүрэлцэн ирэхэд нь өөрийн биеэр угтан авсан байна.

    Сүүлийн 50 орчим жилд БНХАУ-ын Төрийн тэргүүн гадаадын дээд хэмжээний зочныг нисэх буудалд угтан авсан тохиолдол гарч байгаагүй. 1970-аад оны сүүл үеэс хойш энэ төрлийн угтах ёслолд БНХАУ-ын талаас ихэвчлэн дэд дарга түвшний албан тушаалтан оролцсоор ирсэн юм.

    ezgif-6d058846f192cdd8.jpg

    Зургийг: Mandel Ngan/Bloomberg

    Ши Жиньпиний хувьд  АНУ-ын Ерөнхийлөгч өнгөрсөн есдүгээр сард өөрийг нь нисэх буудалд угтаж байсныг дурдаад "БНХАУ бол ёс жудаг, харилцан хүндэтгэлийг эрхэмлэдэг уламжлалтай орон” гэж онцолжээ.

    Дональд Трампыг Шэньжэнь хотод хүрэлцэн ирсний дараа APEC-ийн 33 дахь удаагийн чуулганы хүндэтгэлийн зоогийн өмнө удирдагчид болон гэр бүлийн гишүүд нь албан ёсны дурсгалын зураг татууллаа.

    Энэ үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин есөн жилийн дараа анх удаа удирдагчдын зураг даруулах арга хэмжээнд оролцож, Ши Жиньпин болон Дональд Трампын хамт төв хэсэгт зогссон нь анхаарал татсан үйл явдал боллоо. Ши Жиньпиний хоёр талд АНУ болон ОХУ-ын Ерөнхийлөгч нар зогссон бол БНХАУ-ын Ерөнхийлөгч болон ОХУ-ын Төрийн тэргүүний дунд Ши Жиньпиний гэргий Пэн Лиюань зогссон байна. Владимир Путины хувьд хамгийн сүүлд 2017 онд Вьетнамд болсон APEC-ийн уулзалтаар “албан ёсны дурсгалын зурагт”-т орж байлаа.

    ezgif-6a8ed69aa7b9b2ee.jpg

    Зургийг: Qilai Shen/Bloomberg

    Пүрэв гарагт Ши Жиньпин, Владимир Путин болон Дональд Трамп нарын гурван талд уулзалт товлогдоод буй. Үүнээс гадна АНУ болон ОХУ-ын Төрийн тэргүүнүүд тусдаа уулзалт хийхийг Кремлиэс мэдээлжээ. Дональд Трампын хувьд тав дахь жилдээ дөхөж буй Украины дайныг эцэслэхээр тусгай элч нарыг томилсон байна.

    Дональд Трампын БНХАУ-д хийсэн уулзалтуудын үр дүнг АНУ-ын төлөөлөгчид холбоотон орнуудад пүрэв гарагт мэдээлнэ гэдгийг Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский онцолжээ.

    Cэтгэгдэл бичих