logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Дональд Трамп Япон, Австрали, БНЭУ-тай хамтран хэрэгжүүлэх хиймэл оюуны санаачилга зарлав
    Philip J. Heijmans
    Sudhi Ranjan Sen
    Sakura Murakami
    Нийтэлсэн огноо: 2026 оны 11 сарын 18 11:40
    42

    Зургийг: Bonnie Cash/Bloomberg

    Дональд Трамп: Владимир Путинтэй тусдаа уулзах боломж гарвал уулзана

    (Bloomberg) -- АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп технологийн салбарт БНХАУ-тай өрсөлдөөн ширүүсэж буй энэ үед Энэтхэг, Австрали, Япон зэрэг түнш орнуудтай хиймэл оюуны чиглэлээр хамтран ажиллахын ач холбогдлыг онцоллоо. Тодруулбал: Филиппиний нийслэл Манила хотноо болж буй ASEAN-ийн чуулганы хүрээнд мягмар гарагт  дөрвөн улсын удирдагчид сүүлийн хоёр жил дэх анхны дээд хэмжээний уулзалтаа хийсэн байна. Дональд Трампын хэлснээр тус бүлэг хиймэл оюуны хурдасгагч чипийн санаачилга эхлүүлэхээр болжээ.

    Энэ хүрээнд Энэтхэг-Номхон далайн бүс нутагт найдвартай хиймэл оюуны эко системийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд 85 сая ам.доллароос дээш хөрөнгө зарцуулна.

    Дональд Трамп “Энэхүү чухал технологийн ирээдүйг АНУ-тай нийтлэг үнэт зүйл, ашиг сонирхолтой орнууд тэргүүлэхийг хүсэж байна” гэж мэдэгджээ.

    Мөн тус бүлэг аливаа улсын шахалтад эмзэг байдлыг арилгахын тулд чухал ашигт малтмалын хэлэлцээрүүд дээр ажиллаж буйг тэрбээр дурдсан байна. Энэ нь дэлхийн газрын ховор элементийн нийлүүлэлтийн сүлжээнд давамгай байр суурьтай БНХАУ-ыг хэлсэн бололтой.

    Үүнээс гадна ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Ази, Номхон далайн Эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын удирдагчдын дээд хэмжээний уулзалтад оролцохоор Шэньжэнь хотод хүрэлцэн ирсэн талаар “Xinhua” агентлаг мэдээллээ. Дональд Трампын хувьд лхагва гарагт Манилагаас хөдөлж, Шэньжэнийг зорих ёстой.

    Пүрэв гарагт Дональд Трамп, Владимир Путин болон Ши Жиньпин нар урьд өмнө болж байгаагүй гурван талт уулзалт хийхээр товлоод байгаа юм. АНУ-ын Ерөнхийлөгчийн мэдээлснээр Төрийн тэргүүнүүд цөмийн зэвсгээс гадна Иран, Украины дайныг хэлэлцэхээр байна.

    Түүнчлэн "ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй тусдаа хоёр талт уулзалт хийх үү" гэсэн сурвалжлагчийн асуултад Дональд Трамп "Мэдэхгүй. Гэхдээ боломж гарвал уулзана" гэж хариулжээ.

    Cэтгэгдэл бичих