logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Дональд Трамп, Владимир Путин, Ши Жиньпин нар гурван талт "Түүхэн" уулзалт хийлээ
    Нийтэлсэн огноо: 2026 оны 11 сарын 19 15:20
    84

    Зургийг: BloombergMandel Ngan/AFP/Getty Image

    (Bloomberg) -- БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин АНУ, ОХУ-ын Төрийн тэргүүнүүдтэй хийсэн гурван талт уулзалтыг “Түүхэн ач холбогдолтой үйл явдал” гэж тодорхойллоо. Мөн тэрбээр их гүрнүүдийн өрсөлдөөн дэлхийн тогтворгүй байдлыг нэмэгдүүлдэг гэдгийг анхааруулсан байна.

    Харин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Бид үнэхээр түүх бүтээж байна” гэж мэдэгдээд, гурван улсын удирдагчид нээлттэй яриа хэлэлцээг хадгалах үүрэгтэйг онцоллоо. Түүнчлэн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин "ОХУ, АНУ, БНХАУ гурван улс нь Дэлхийн II дайны ялагчдыг төлөөлж байгаа"-г дурдав. Мөн тухайн үед бий болсон олон улсын эрх зүйн тогтолцоог хадгалж, бэхжүүлэх ёстойг онцолжээ.

    unnamed.jpg

    Үүнээс гадна APEC-ийн дээд хэмжээний чуулганы хүрээнд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар жил гаруйн дараа анх удаа биечлэн уулзаж байна.

    Ойролцоогоор 40 минут үргэлжилсэн уулзалтаар талууд Украины асуудалд төвлөрсөн бөгөөд Владимир Путин “Маш өндөр сэтгэгдэлтэй” гарсан гэдгийг Кремлийн Гадаад бодлогын зөвлөх Юрий Ушаков мэдээлжээ.

    Украины төлөөлөгчдийг оролцуулалгүйгээр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар шууд хэлэлцээ хийсэн нь дайны асуудлаар томоохон шийдвэр гаргаж, Украиныг буулт хийлгэхээр шахалт үзүүлж болзошгүй гэсэн Европын болгоомжлолыг нэмэгдүүлж байна.

    Cэтгэгдэл бичих