logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Технологи ба инновац
    Нийтлэлийг хуваалцах
    Э.Мөрөнгуа
    “Anthropic PBC” анхдагч хувьцаа санал болгох арилжаагаар $107.3 тэрбумыг татан төвлөрүүлэв
    Bailey Lipschultz
    Natasha Mascarenhas
    Carmen Reinicke
    Dylan Sloan
    Нийтэлсэн огноо: 2026 оны 11 сарын 20 11:25
    20

    Зургийг: John Lamparski/Bloomberg

    “Anthropic PBC” IPO-ийн дараа дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй долоо дахь компани боллоо

    (Bloomberg) -- “Anthropic PBC” компанийн хувьцааны ханш IPO-ийн үнээс 17 хувиар өслөө. Хиймэл оюунтай холбоотой хөрөнгө оруулалтад болгоомжлох хандлага нэмэгдэж байгаа боловч тус компани хамгийн өндөр дүнтэй IPO болон хаалттай байршуулалтаар нийт 107.3 тэрбум ам.долларыг татаад байна.

    Пүрэв гарагт Нью-Йоркийн Хөрөнгийн биржид хоёрдогч зах зээлд хувьцаа нь арилжаалагдаж эхэлсэн эхний өдрөө тус компанийн хувьцааны ханш 97.17 ам.долларт хаалаа.

    Арилжааны эхэнд IPO-ийн үнэ болох 83 ам.доллароос эрс өссөн ч өдрийн явцад өсөлтийнхөө тодорхой хэсгийг алджээ. Ингэснээр хөрвөх давуу эрхийн хувьцаануудыг оруулж тооцоход  компанийн зах зээлийн үнэлгээ ойролцоогоор 1.8 их наяд ам.доллар хүрч,  хамгийн өндөр үнэлгээтэй нээлттэй арван компанийн долоодугаарт бичигдэж байна.

    Түүнчлэн хувьцааны ханш өссөнөөр тус компанийн үүсгэн байгуулагчдын нийт хөрөнгийн хэмжээ 166 тэрбум ам.доллар хүрчээ. “Bloomberg”-ийн тэрбумтнуудын индексийн тооцоолсноор үүсгэн байгуулагч тус бүрийн хөрөнгө ойролцоогоор 24 тэрбум ам.доллар болж өссөн байна.

    Cэтгэгдэл бичих