logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Технологи ба инновац
    Нийтлэлийг хуваалцах
    Э.Мөрөнгуа
    Женсен Хуан “Nvidia” компанийн Гүйцэтгэх захирлын албан тушаалд эргэн томилогдлоо
    Brody Ford, Maggie Eastland, Dina Bass
    Kate Sullivan, Josh Wingrove
    Нийтэлсэн огноо: 2026 оны 11 сарын 24 09:25
    26

    Зургийг: Alex Wong/Bloomberg

    “Nvidia”-ийн хувьцааны ханш өсөж, зах зээлийн үнэлгээ нь нэг их наяд ам.доллароор нэмэгдэв

    (Bloomberg) -- “Nvidia” компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөл Женсен Хуаныг чип үйлдвэрлэлээр тэргүүлэгч компанийн удирдлагад эргүүлэн томиллоо. Корпорацын түүхэн дэх хамгийн дуулиантай эргэн ирэлтүүдийн нэгт тооцогдох энэхүү шийдвэрийн дараа “Nvidia”-ийн хувьцааны ханш сүүлийн олон арван жилийн огцом өсөлт үзүүллээ.

    Нью-йоркийн Хөрөнгийн биржид тус компанийн хувьцааны ханш 31 хувиар өсөж, 165.05 ам.доллар хүрсэн нь 2003 оны тавдугаар сараас хойших арилжааны нэг өдрийн хамгийн өндөр дүнтэй өсөлт болов. Үүнээс өмнө энэ он гарсаар “Nvidia”компанийн хувьцааны ханш 30 гаруй хувиар буурч, зах зээлийн үнэлгээ нь 1.5 их наяд орчим ам.доллароор агшаад байсан юм.

    Даваа гарагт тус компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөл гэнэтийн мэдэгдэл хийж, түүнийг “Nvidia”-ийг орхисноос нь хойш хоёр долоо хоног ч болоогүй байхад Ерөнхийлөгч, Гүйцэтгэх захирлын албан тушаалд нь эргүүлэн томилсноо мэдэгдлээ. Ингэхдээ АНУ-ын Засгийн газрын санал, байр суурийг харгалзсан үзсэн талаараа дурдсан байна.

    Мөн Женсен Хуаныг хиймэл оюуны салбарт зайлшгүй хэрэгтэй хүн гэж үзэх болсноор АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп түүнийг “Nvidia”-ийн Гүйцэтгэх захирлаар эргүүлэн томилуулахын төлөө идэвхтэй ажилласан гэж эх сурвалжууд мэдээллээ.

    Дональд Трамп Женсен Хуаныг үндэсний аюулгүй байдалд эрсдэл учруулахгүй гэдэгт компанийн удирдлагыг итгүүлэхээр хэдэн өдрийн турш ажилласны дараа тэрбээр өмнөх албан тушаалдаа эргэн очоод байна. Энэ хүрээнд АНУ-ын дэд Ерөнхийлөгч Жеймс Дэвид Вэнсийг Төлөөлөн Удирдах Зөвлөлд биечлэн хүсэлт тавихад дэмжлэг үзүүлэхээр оролцуулсан гэж тодотгосон байна. Энэ нь хиймэл оюунд түшиглэсэн эдийн засагт голлох үүрэгтэй тус компанийн асуудалд Дональд Трамп өөрийн биеэр онцгойлон оролцсон үйл явдал болсноороо анхаарал татсан байгаа юм.

    Cэтгэгдэл бичих