logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    “JPMorgan”, “HSBC” Лондонд шинэ төрлийн дижитал алтаар анх удаа арилжаа хийлээ
    Jack Ryan
    Wendy Wells
    Нийтэлсэн огноо: 2026 оны 11 сарын 25 11:40
    320

    Зургийг: Edwin Koo/Bloomberg

    АНУ-ын тарифын төлөвлөгөө бодлогын хүү өсөх хүлээлтийг нэмэгдүүлснээр алтны ханш сулрав

    (Bloomberg) -- “JPMorgan Chase” зэрэг үнэт металлын томоохон дилерүүд Лондонд шинэ төрлийн дижитал алтаар анх удаа арилжаа хийлээ. Энэ нь дэлхийн алтны арилжааны гол зангилаа төвийг шинэчлэх системийн эхний туршилт болж байна.

    “JPMorgan”, “HSBC Holdings” болон “StoneX Group” өнгөрсөн долоо хоногт биет алтан гулдмайг хэсэгчлэн өмчлөх эрхийг ашиглан анхны арилжаагаа хийсэн гэж Дэлхийн Алтны Зөвлөлөөс мягмар гарагт мэдээллээ. Дээрх систем нь одоогоор туршилтын шатандаа яваа ч амжилттай нэвтрүүлбэл Лондоны алтны зах зээлийн бүтцэд сүүлийн хэдэн арван жилд хийгдсэн хамгийн том өөрчлөлтийн нэг болох юм.

    GOLD-GFX.jpg

    Лондонд долоо хоногт хэдэн зуун тэрбум ам.долларын алт арилжаалагддаг учир тус биржийн ханш нь дэлхийн үнэт металлын салбарын жишиг үнэд тооцогддог. Хэдий тийм боловч үнэт металлын дийлэнх нь биет бус, “Unallocated” буюу тодорхой гулдмайд шууд оноогдоогүй цаасан гэрээ хэлбэрээр арилжаалагддаг. Эдгээр гэрээ нь шаардлагатай үед биет алт нийлүүлэх үүрэг хүлээдэг юм.

    Харин шинэ системээр банкнууд “Pooled Gold Interests” буюу алтны хамтарсан өмчлөх эрхийг барьцаа хөрөнгө болгон ашиглахдаа биет алтыг заавал нийлүүлэх шаардлагагүй. Ингэснээр алт санхүүгийн хөрөнгийн хувьд илүү уян хатан, өргөн хэрэглээтэй болох юм.

    Алтны үнэ мягмар гарагт хоёр хувиар буурсны дараа лхагва гарагт унц нь 3545 ам.доллароор арилжаалагдаж байна. АНУ-ын шинэ тарифын төлөвлөгөө хувьцааны зах зээлийг уналтад оруулж, бодлогыг хүү өсөх хүлээлтийг нэмэгдүүлснээр зарим хөрөнгө оруулагч алдагдлаа нөхөхийн тулд алтаа зарж байгаа юм.

    Cэтгэгдэл бичих