
Зургийг: Oliver Bunic/Bloomberg
(Bloomberg) -- Технологийн компаниудын хувьцааг зарах урсгал хөрөнгийн болон түүхий эдийн зах зээлийг савлуулж, Вашингтон тарифын шинэ арга хэмжээг танилцуулахаар бэлтгэж буй үед зэсийн үнэ сүүлийн 13 сарын доод түвшинд хаагдлаа.
АНУ-ын тарифын тодорхойгүй байдал, БНХАУ-ын эрэлт сулрах талаар болгоомжлол, Холбооны Нөөцийн банкны бодлогын хүүгийн төлөв болон хиймэл оюуны хөрөнгө оруулалттай холбоотой эргэлзээ нь тус металлын ханшийг уналтын бүсэд ойртуулаад байгаа юм.
Мягмар гарагт Лондоны Металлын биржид зэсийн фьючерс ханш 5.3 хувиар суларч, тонн нь 11,826 ам.доллар боллоо.

Үүнээс гадна Лондонтой харьцуулбал бага хэмжээний арилжаа хийгддэг Нью-Йоркийн биржид зэсийн үнэ аль хэдийн уналтын бүсэд орж, оргил түвшнээсээ 20 гаруй хувиар буураад буй.
Боловсруулсан металлын импортод тариф ногдуулж болзошгүй гэсэн болгоомжлолоос үүдэн АНУ-ын агуулахууд их хэмжээний зэсийн нөөц бүрдүүлсэн байна. Харин одоо хуримтлагдсан нөөцийн тодорхой хэсгийг экспортлох талаар логистикийн компаниудад хүсэлт ирж байгааг “Bloomberg” мэдээллээ.