logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Алтны импортын өсөлт БНХАУ-ын $1 их наядын худалдааны тэнцлийн ашгийг хязгаарлав
    Нийтэлсэн огноо: 2026 оны 11 сарын 23 09:25
    16

    Зургийг: Qilai Shen/Bloomberg

    Төв банкны бус алт худалдан авалт БНХАУ-ын нийт импортын найм орчим хувьтай тэнцэв

    (Bloomberg) -- БНХАУ-ын Төрийн зөвлөлийн шадар сайд Хэ Лифэн өнгөрсөн нэгдүгээр сард Давосын эдийн засгийн чуулганы үеэр улсаа зөвхөн “Дэлхийн үйлдвэрлэгч бус дэлхийн зах зээл” болгоно гэж амласны дараа үнэт металл худалдан авалт ийнхүү эрчимжсэн байна.

    Төв банкны бус алт худалдан авалт аравдугаар сард үргэлжлэн өссөнөөр нийт импортын бараг найман хувьтай тэнцэх хэмжээнд хүрчээ. Европын Холбоо зэрэг гол худалдааны түншүүдтэй үүссэн хурцадмал байдал нэмэгдэх эрсдэлтэй энэ үед алтны импортын өндөр өсөлт нь БНХАУ-ын худалдааны ашиг 2025 оны түүхэн дээд түвшнийг хэт их давахаас тодорхой хэмжээнд хязгаарлаж байна.

    CHINA-GOLD-GFX.jpg

    БНХАУ-ын гадаад худалдааны тэнцэл аравдугаар сард нэг их наяд ам.доллар хүрсэн ч алтны импортыг тооцохгүй бол ашиг нь аль хэдийн есдүгээр сард энэхүү босгыг давах байжээ.

    “Council on Foreign Relations” тинктанкийн тооцоолсноор алт худалдан авалт эрчимжээгүй бол БНХАУ-ын бүтэн жилийн худалдааны ашиг энэ онд 1.5 их наяд ам.доллар хүрэх боломжтой байсан аж. Харин одоогийн хурдаар энэ үзүүлэлт 1.3 их наяд ам.доллар орчим байна гэж үзэж байна.

    GOLD-GFX.jpg

    Хоёрдугаар сарын эцсээр АНУ-Ираны дайн эхэлснээс хойш алтны үнэ 30 гаруй хувиар буураад буй. Өнгөрсөн долоо хоногт ханш нь ес орчим хувиар суларч, 2025 оны есдүгээр сараас хойших доод түвшинд хүрчээ. Харин даваа гарагийн байдлаар алтны үнэ нэг хувиар өсөж, унц нь 3575 ам.доллароор арилжаалагдаж байна.

    Cэтгэгдэл бичих