logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Э.Мөрөнгуа
    Оффшор юанийн ханш сүүлийн нэг сар гаруй хугацааны доод түвшинд хүрэв
    Anya Andrianova
    Нийтэлсэн огноо: 2026 оны 11 сарын 20 10:20

    Зургийг: Raul Ariano/Bloomberg

    (Bloomberg) -- Хөрөнгө оруулагчдын эрсдэл хүлээх сонирхол буурч, ам.долларын ханш чангарснаар оффшор юанийн ханш сүүлийн нэг сар гаруйн доод түвшинд хүрлээ.

    Пүрэв гарагт юань ам.долларын эсрэг 0.5 хүртэлх хувиар суларч, 6.69 нэгжид тогтворжсон нь аравдугаар сарын дунд үеэс хойших доод түвшин болж байна.

    БНХАУ-ын юань Колумбын песо, Өмнөд Африкийн ранд, Унгарын форинт зэрэг хөгжиж буй орнуудын бусад валютын хамт суларсан юм. Хөгжиж буй орнуудын валютын ханшийг илэрхийлдэг индекс 0.1 хувиар буурсан бол “Bloomberg Dollar Spot Index” 0.2 хувиар өсжээ.

    YUAN-GFX.jpg

    Он гарсаар оффшор юань болон Эх газрын Хятадад арилжаалагддаг, Төрийн зохицуулалттай юанийн ханш ам.долларын эсрэг тус тус дөрөв орчим хувиар чангараад буй.

    Энэ долоо хоногийн эхээр БНХАУ-ын Ардын банк юанийн өдрийн жишиг ханшийг сүүлийн дөрвөн жил гаруйн дээд түвшинд тогтоосон юм. Энэ нь Бээжин одоогийн валютын ханшийн түвшнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагийн дохио гэж “Pioneer Investments”-ийн шинжээч тайлбарлалаа.

    Cэтгэгдэл бичих