
•Live
Биднийг дагах
Эдийн засаг
Банк санхүү
Нийтлэлийг хуваалцах
Сэтгүүлчийг дагах
Д.Дэлгэрзаяа
Эдийн засаг
Нийтлэлийг хуваалцах
Д.Дэлгэрзаяа
Монгол Улс Азийн Хөгжлийн Банкнаас $200 саяын зээл авна
Нийтэлсэн огноо: 2026 оны 11 сарын 24 16:20
Монгол Улс болон Азийн Хөгжлийн Банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Монгол Улсын Засгийн газар Азийн Хөгжлийн Банкнаас 200 сая ам.долларын төсвийн дэмжлэгийн зээл авахаар тохиролцлоо. Холбогдох хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлээд байна.
Зээлийн эргэн төлөлтийн хугацаа 15 жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа гурван жил байна. Хүү нь баталгаат овернайт санхүүжилтийн хөвөгч суурь хүү дээр 0.5 хувийн нэмэгдэлтэй байхаар тохирчээ. Зээлийг гадаад валютын нөөцийг тогтвортой байлгах, геополитикийн эрсдэлээс хамгаалах, төсвийн санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд ашиглах юм.
Түүнчлэн Монгол Улс Азийн Хөгжлийн Банктай гамшгийн үеийн санхүүжилтэд 250 сая ам.долларын зээлийн шугам байгуулахаар тохиролцоод байна.
Cэтгэгдэл бичих