logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Э.Мөрөнгуа
    БНСУ-ын экспорт жилийн дүнгээр анх удаа $1 их наяд давлаа
    Heesu Lee
    Soo-hyang Choi
    Нийтэлсэн огноо: 2026 оны 11 сарын 23 14:50
    43

    Зургийг: SeongJoon Cho/Bloomberg

    БНСУ-ын экспорт 11 дүгээр сарын эхний 20 хоногт өмнөх оны мөн үеэс 95.2 хувиар өсөв

    (Bloomberg) – БНСУ-ын экспорт энэ сарын эхний 20 хоногт өсөлтөө үргэлжлүүллээ. Дэлхийн хиймэл оюуны өсөлт чипийн эрэлтийг нэмэгдүүлснээр тус улсын жилийн экспортын хэмжээ анх удаа нэг их наяд ам.доллар давж байна.

    Ажлын өдрийн зөрүүг тооцсон экспорт 11 дүгээр сарын эхний 20 хоногт өмнөх оны мөн үеэс 95.2 хувиар өссөнийг тус улсын гаалийн байгууллага даваа гарагт мэдээллээ. Энэ нь өмнөх сарын мөн үеийн 65.9 хувийн өсөлтөөс эрчимжсэн үзүүлэлт болов.

    Тайлант хугацаанд экспортын нийт хэмжээ 77.4 тэрбум ам.доллар хүрсэн нь аравдугаар сарын мөн үеэс 25.4 хувиар өсөж, эрчээ хадгалсан байна.

    Эдгээр үзүүлэлт нь гадаад худалдаанаас ихээхэн хамааралтай БНСУ-ын эдийн засаг тэсвэртэй байгааг илтгэж буй. Тодруулбал: хиймэл оюуны дэд бүтцийн хөрөнгө оруулалт эрчимжсэнээр тус улсын хагас дамжуулагчийн эрэлт нэмэгдэж, эдийн засаг нь энэ онд хүлээлтээс давсан өсөлттэй байна. Өнгөрсөн долоо хоногт тус улсын жилийн экспортын хэмжээ нэг их наяд ам.доллар давсан дөрөв дэх улс болсныг мэдээлсэн юм. Өмнө нь АНУ, ХБНГУ болон БНХАУ дээрх босгыг давж байжээ.

    Хагас дамжуулагчийн эрэлт хүчтэй байгаа нь БНСУ-ын эдийн засгийн төлөвийн таамгийг дараалан дээшлүүлэхэд хүргэж байна. Тус улсын Төв банк пүрэв гарагийн хурлаараа эдийн засгийн өсөлт болон инфляцын төсөөллөө шинэчилж, мөн ирэх зургаан сарын бодлогын хүүгийн төсөөллийг танилцуулах төлөвтэй байгаа юм.

    Cэтгэгдэл бичих