
Зургийг: Michael Nagle/Bloomberg
(Bloomberg) -- Хамгийн өндөр дүнтэй IPO хийсэн “Anthropic PBC” компанийн хувьцааны ханш баасан гарагт буурч, анхны арилжааны өдрийн өсөлтийнхөө тодорхой хэсгийг алдлаа. Энэ нь хөрөнгө оруулагчдын итгэлийг сорьсон үйл явдал болсон байна.
Тус компанийн хувьцааны ханш буурч, IPO-ийн үнэдээ ойртсон ч алдагдлаа хэсэгчлэн нөхжээ. Баасан гарагт нэгж хувьцааны ханш 88.91 ам.долларт арилжааг хаасан юм. Энэ нь пүрэв гарагийн анхны арилжааны хаалтын ханшаас 8.5 хувиар буурсан үзүүлэлт боллоо.

“Anthropic PBC” компанийн зах зээлийн үнэлгээ ойролцоогоор 1.6 их наяд ам.доллар байгаа нь хамгийн өндөр үнэлгээтэй нээлттэй 15 компанийн нэгт тооцогдож байна.
Хувьцааны ханшийн уналттай зэрэгцэн IPO зохион байгуулагч банкнууд нэмэлт хувьцаа хуваарилах опционыг хэрэгжүүлжээ. Үүний үр дүнд “Anthropic” болон IPO-д хувьцаагаа худалдсан хамтран үүсгэн байгуулагчдын нийт татан төвлөрүүлсэн хөрөнгө 119.5 тэрбум ам.доллар хүрсэн байна.