
Зургийг: Brent Lewin/Bloomberg
(Bloomberg) -- “Alphabet” компани “YouTube” платформыг донтуулах байдлаар зохион бүтээж, сурагчдын сэтгэцийн эрүүл мэндэд хохирол учруулсан гэх АНУ даяарх сургуулиудын шүүхийн нэхэмжлэлийн хүрээнд олон тэрбум ам.долларын тохиролцоо эцэслэгдэж буйг эх сурвалжууд мэдээллээ. Тодруулбал: “YouTube” зарчмын тохиролцоонд хүрч, ойролцоогоор гурван тэрбум ам.доллар төлөхөөр хэлэлцэж буй. Хэрэв хэрэгжвэл энэ нь АНУ-д сургуулиудтай байгуулсан түүхэн дэх хамгийн том корпорацын тохиролцоо болох юм.
“YouTube”-тэй байгуулж буй дээрх хэлэлцээрт өсвөр насныханд зориулсан бүтээгдэхүүний нэмэлт хамгаалалтын арга хэмжээнүүд мөн багтжээ. “Google”-ийн төлөөлөгч хэлцлийн талаар тайлбар өгөхөөс татгалзсан байна. Түүнчлэн сургуулиудыг төлөөлж буй өмгөөлөгчид ч мэдээлэл өгөөгүй аж.