logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Д.Дэлгэрзаяа
    Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэлийн тогтоолын төслийг ЭЗБХ дэмжив
    Нийтэлсэн огноо: 2026 оны 11 сарын 19 16:40
    137

    Зургийг: Э.Тэнгис

    “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн тогтоолын төслийг Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэж, 81.8 хувийн саналаар дэмжлээ.

    Төв банкны 2012-2025 оны хуримтлагдсан алдагдал 6.9 их наяд төгрөг хүрч, өөрийн хөрөнгийн дутагдал 4.8 их наяд төгрөг болсныг Монголбанк танилцуулсан юм. Үүнд ипотекийн зээл, үнэ тогтворжуулах зэрэг төсвийн шинжтэй хөтөлбөрт сүүлийн 14 жилд 15.8 их наяд төгрөг зарцуулсан нь голлон нөлөөлжээ.

    20-4.JPG

    Тогтоолын төсөлд жил бүр 1.5 их наяд төгрөгөөс доошгүй хэмжээний Засгийн газрын дунд, урт хугацаатай тусгай үнэт цаас гаргаж, Монголбанкны өөрийн хөрөнгийг нөхөхөөр тусгасан байна. Мөн 2027 онд валютын зах зээлд Төв банкны оролцоог хязгаарлаж, Төрийн өмчийн компаниудын валютын орлогыг Монголбанк бүрэн худалдан авч, эргүүлэн зах зээлд нийлүүлдэг зохицуулалтаас үе шаттай татгалзахаар байна. Түүнчлэн гол нэрийн бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилтийг дэмжих, банкны чанаргүй активыг шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлэхээр тусгажээ.

    Энэхүү тогтоолын төсөл нь 2026-2030 онд хэрэгжүүлэх Монголбанкны дунд хугацааны системийн реформын суурь болно гэдгийг Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт онцолж байв. Ингэснээр инфляц таван хувьд хүрэх боломжтой гэж тооцоолжээ. Инфляцад хамгийн их нөлөөлж байгаа хүчин зүйлс нь геополитикийн нөхцөл байдал болон богино хугацааны илүүдэл мөнгөний нийлүүлэлт гэж үзэж байна.

    Тэрбээр "Төв банк өөрөө валютын зах зээл дээр худалдан авагч, хамгийн том нийлүүлэгч болсон. Өнөөдрийн тогтолцоонд мөнгөний зах зээл дээр хэт богино хугацаатай төгрөгийн илүүдэл нөөцийг бий болгох схем болон хувирсан байна" гэж мэдэгдсэн юм. Ийнхүү 2027 оны мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн төслийг Эдийн засгийн байнгын хороо дэмжсэнээр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо.

    Cэтгэгдэл бичих