logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    П.Тунгалаг
    Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл I-X сард ₮65.1 их наяд болж, 2025 оны нийт дүнг давлаа
    Нийтэлсэн огноо: 2026 оны 11 сарын 20 09:20
    72

    Зургийг: С.Батсайхан

    Аж үйлдвэрийн салбарын нийт борлуулалт I-X сард 71.1 их наяд төгрөг хүрч, 52.1 хувиар өсжээ

    Уул уурхай, олборлох салбарын өсөлтийн нөлөөгөөр аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл оны эхний 10 сард 65.2 их наяд төгрөг хүрч, сүүлийн гурван жил дэх жилийн нийт гүйцэтгэлийг давлаа. Түүнчлэн 2025 оны жилийн эцэст 53.3 их наяд төгрөг хүрснээс 22 хувиар өсжээ. Ингэснээр салбарын нийт борлуулалт түүхэн дээд түвшинд буюу 71.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 52.1 хувиар өссөн байна.

    20-2.JPG

    Уул уурхайн салбарын борлуулалт өмнөх оны мөн үеэс 64 хувиар өссөн нь нийт өсөлтөд гол жин даржээ. Харин боловсруулах аж үйлдвэрийн салбарын борлуулалт 9.4 их наяд төгрөг болж, 11.8 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

    Боловсруулах салбарын гол нэр төрлийн бүтээгдэхүүнээс металл бэлдэц, цемент, шохой, шингэн сүү, самнасан ноолуур болон ноолууран сүлжмэл эдлэл үйлдвэрлэлийн биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 8-30 орчим хувиар нэмэгджээ.

    20-3.JPG

    Монгол Улс ноолуураа дотоодод угаах, самнах хоёр шат дамжлагаар боловсруулан экспортолж байна. Мөн үйлдвэрийн аргаар боловсруулж буй сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл жилд дунджаар 10 орчим хувиар өсөж буйг салбарын яам мэдээлж байв.

    Харин гурил, ус ундаа жүүс, катодын зэс болон махны үйлдвэрлэл 1.2-23 хувиар буурчээ. Тайлант хугацаанд 34.7 мянган тонн мах бэлтгэн боловсруулсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 10.4 мянган тонноор буурсан үзүүлэлт боллоо. Нийлүүлэлтийн хомсдолоос шалтгаалан мах, махан бүтээгдэхүүний үнэ аравдугаар сард өмнөх оны мөн үеэс 44.4 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хороо мэдээлж байсан юм.

    Cэтгэгдэл бичих